"Оюутан урлан" төсөл хэрэгжиж эхэлжээ


YOLO.mn | YOLO.MN
2019-05-22

Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зарласан Оюутны санаачилгын тэтгэлэгт шалгарсан Этүгэн сургуулийн оюутны багийн "Оюутан урлан" төсөл хэрэгжиж эхлээд байна.

Тус төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын урлан бүтээх авьяас, чадварыг нь нээн хөгжүүлж, бие даан уран бүтээл хийх чадвартай болгоход туслах явдал юм.

Этүгэн их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд болон бага ангийн багшийн ангийн оюутнууд мөн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн сурагчид гар урлалын сургалтад хамрагдаж урласан эхний бүтээлээ Этүгэн сургууль дээр 2019 оны 5-р сарын 20,21,22-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "Мэргэжил сурталчлах өдрүүд" дээр танилцууллаа.

Эх сурвалж: БСШУСЯ

#Оюутан_Урлан