СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлажээ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-05-21

Эсээ бичлэгийн тэмцээнүүдэд алгасахгүй оролцдог, шинийг эрэлхийлж, шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй, мөн сэргээгдэх эрчим хүч байгаль экологийн чиглэлээр суралцдаг, суралцдаггүй ч энэ талаар сонирхолтой их дээд сургуулийн нийт оюутан залуус өөрийгөө сориод үзээрэй.

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган - 2019" арга хэмжээний хүрээнд Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага GGGI Mongolia-тай хамтран "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.

Тавигдах шаардлагууд:

- Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;

- Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;

- Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.

- Үгийн тоо 1500 хүртэл

- Эсээний нүүрэнд овог нэр, сургууль, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх;

Уралдаанд ирүүлэх эсээг 2019 оны тавдугаар сарын 21-ний 12 цаг хүртэл researcher@mria.mn хаягаар хүлээн авна. Иймээс оролцохыг хүссэн оюутан залуучууд яараарай

2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Олон Улсын Шинэ Эрчим Хүчний Чуулган 2019”-н үеэр  шагналт 3 байрыг тодруулна.

#Competition