Логарифм сургуулийн 10 жилийн ойд зориулан тус сургуулийн сурагчдын гар зургийн “Сэтгэмж” үзэсгэлэнгээ энэ сарын эхээр гаргасан юм.
Уран зураг хүний дотоод орон зайн илэрхийлэл бөгөөд дахин давтагдашгүй урлагийн бүтээл билээ. Тус сургууль сурагчдынхаа бүтээлээр бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргаж буй нь сурагчдынхаа сэтгэлгээний хөгжил, уран зургийн мэдрэмжээр дамжуулан амжилтаа тайлагнаж буй бас нэг хэлбэр гэж болох юм.
Логарифм сургуулийн зургийн багш, зураач О.Үржинханд хэд хэдэн удаа бие даасан үзэсгэлэн гаргаж олон улсын болон дотоодын хамтарсан олон үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэж байсан туршлагатай уран бүтээлч юм. Тэрээр зургаар дамжуулж хүүхдийн өнгөний мэдрэмж, ургуулан бодох чадвар, сууж сурах чадвар зэрэгт дэвшил гардаг талаар бидэнд сонирхолтой тайлбар хэлж өглөө. Ингээд үзэсгэлэнгийн үеэр авсан гэрэл зургаас сонирхуулъя.
Гэрэл зургийг Э.Батзавъяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх