Өдгөө “Ахиллис Монгол” ОУБ-ыг, тус байгууллагын жил бүр зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бүх нийтийг марафоныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэ жилийн тухайд 5-15 настай хүүхдүүд оролцох “Achilles kidsfunrun-2019” гүйлт ирэх ням гараг буюу тавдугаар сарын 19-ний өглөө 9 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлнэ.
“Гайхалтай мөрөөдөл бүр мөрөөдөж чаддаг хүмүүсээс эхлэлтэй. Таны дотор дэлхийг өөрчлөх оддод хүрч чадахуйц тэсвэр тэвчээр, хүсэл зориг байгааг үргэлж санаж яваарай” гэж Харриет Табмен нэгэнтээ хэлж байсан билээ. Тийм ээ, та хэн болж төрснөөс, та одоо хэн байгаагаас, та ирээдүйд хэн болохоос үл шалтгаалан таны дотор дэлхийг өөрчлөх хүч бий. Үүнийг л ойлгуулах зорилготойгоор Ахиллис Монгол ОУБ жил бүр бүх нийтийн марафоныг зохион байгуулдаг.
“Ахиллис Монгол” ОУБ нь бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлнэ гэсэн зорилготой спортын, хүмүүнлэгийн байгууллага юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь өөртөө итгэлтэй, нийгмийн идэвхтэй иргэн байлгах үүднээс тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш, эцэг, эх, нийгмийн ажилтны тусламжтайгаар тогтмол гүйлт хийлгэн, нийт гүйсэн зайгаар нь урамшуулж дэмждэг билээ. Энэхүү хөтөлбөрийг “Ахиллис Хүүхэд” гэж нэрлэдэг.
Мөн уг байгууллага нийт хүүхэд багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс жил бүрийн хавар "Багачуудын гүйлт"-ийг зохион байгуулдаг. Уг гүйлтэд ямар нэгэн шалгуургүйгээр бүх хүүхэд багачууд гүйх боломжтой билээ.
Уг хүүхдийн гүйлтэд олон хүүхэд оролцдог тул энэ үеэр эмнэлгийн түргэн тусламжийг бэлэн байлгаж, гэнэтийн ослын даатгалд хүүхэд бүрийг хамруулах ажээ.
Хүүхэд багачууд энэ гүйлтэд оролцсоноор дараах эерэг зүйлсийг олж авах болно. Үүнд:
Харин оролцогчийн хураамж юунд зарцуулагдах вэ?
Оролцох нас, зайн ангилал:
Гүйлтэд ирэхдээ анхаарах зүйлс:
Шагналын ангилал:
Хэрвээ яг одоо энэ мэдээг хэн нэгэн эцэг эх уншиж байгаа бол та хүүхдээ, хэн нэгэн сайн эгч ах уншиж байгаа бол дүүгээ оролцуулаарай. Эсвэл хүүхэд багачууд өөрсдөө уншиж байгаа бол найз нөхдөө уриалан уг гүйлтэнд оролцож нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
Бүртгэлийг дараах холбоосоор хийнэ. http://bit.ly/AchillesKidsRunRegistration
Бүртгэл хаагдах хугацаа: 2019 оны тавдугаар сарын 18-ны 18:00 цаг
Гүйлтийн хураамж: 5000₮ /Гүйлтэд ирэхдээ бэлнээр авч ирэх/
Зарим нэг зүйл биднийг ямар их аз жаргалтай болохыг, амьдрал бол зөвхөн ажил биш гэдгийг ухааруулж өгдөг. Амьдрал гэдэг бол амьдрахын нэр. Амьдрал гэдэг биднийг дагагч ах, эгч, дүүстээ тусламжийн гараа сунгах боломжтой байхыг хэлдэг
Сагсан бөмбөгчин Chris Tiu
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх