Зориг сангаас 8 дахь жилдээ "Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилготой аж.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
Байгаль орчны асуудлуудтай цогцоор танилцах
Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох
Нийгмийн оролцоо, манлайлал хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах
Залуус байгаль орчны асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршгийг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
Тавигдах шаардлага:
Шалгаруулалтын хуваарь
Онлайн өргөдөл хүлээж авах: 2023.03.03 - 2023.03.28
Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2023.04.03
Ярилцлага болох: 2023.04.05 - 2023.04.06
Хөтөлбөр эхлэх:
Онлайн сургалт: 2023.04.17 - 2023.04.21
Танхимын сургалт: 2023.04.26 - 2023.05.01
Хөтөлбөрт аймаг бүрээс нэг буюу 21 оролцогч шалгаран оролцоно.
Хөтөлбөрийн лавлах утас: 976-11315444
Өргөдлийн маягтыг www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэйсбүүк хаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд 2023 оны 03 сарын 28-ний өдрийн Улаанбаатарын цагаар 23:59 цаг хүртэл хүлээн авна.
ЭНД дарж бүртгүүлээрэй.
Эх сурвалж: zorigfoundation.org
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх