Жүжигчин Michael B. Jordan “ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ”-гаар тодорлоо


Миау | YOLO.MN
2020-11-21

Америкийн “People” сэтгүүл “2020 оны хамгийн тачаангуй залуу”-гаар жүжигчин, продюсер Michael B. Jordan-г тодруулжээ.

Түүнийг энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийн эзэн болсныг “Jimmy Kimmel Live” шоу нэвтрүүлгийн үеэр зарласан байна. Тэрээр энэ талаараа:

- “Эмээ минь амьд сэрүүн байхдаа энэ сэтгүүлийн цуглуулдаг байсан. Ээж болон авга эгч нар маань ч их уншдаг байсан. Харин энэ удаагийнх нь лав манай гэрийн хамгийн хүндтэй газар байрлах байх. Манай гэр бүлийн эмэгтэйчүүд их бахархах байх” хэмээн хошигнон ярьжээ.

“People” сэтгүүл хамгийн анх 1985 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр жүжигчин Mel Gibson-г тухайн жилийнхээ хамгийн царайлаг залуугаар тодруулж байжээ. Ингээд тус сэтгүүлээс сүүлийн 10 жилд ямар алдартнуудад энэхүү өргөмжлөлөө өгсөнг танилцуулж байна. 

2010 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН RYAN REYNOLDS

2011 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН BRADLEY COOPER

2012 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН CHANNING TATUM

2013 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН ADAM LEVINE

2014 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН CHRIS HEMSWORTH

2015 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ХӨЛБӨМБӨГЧИН DAVID BECKHAM

2016 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН DWAYNE JOHNSON

2017 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН BLAKE SHELTON

2018 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН IDRIS ELBA

2019 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН JOHN LEGEND

Эх сурвалж: CNN

#People #Sexiest Man Alive