Эрүүл зөв хооллох челленжийг өөртөө эхлүүлээрэй


Хүнсний зарим бүтээгдэхүүн биед хоол болохоос илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал дараах зүйлсээс татгалзахыг зөвлөж байна. Бүтэн сар буюу дөрвөн долоо хоног туршиж үзэхэд гайхалтай өөрчлөлт гарсныг миний бие /Оюутан сэтгүүлч Ө.Түмэндарь/ нотолж байна wink. Та ч гэсэн туршаад үзээрэй. Жингээ хэвийн байлгах, шүд хорхойтохгүй байх, дархлааг дэмжих, батга гарахгүй, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа зөв явагдах гээд олон эерэг өөрчлөлтүүд гарах болно.

Ө.Түмэндарь

1. Цагаан талх

Цагаан талх таргалуулдаг бөгөөд шүд хорхойтох гол үндэс болдог. Түүний оронд бүхэл үрийн бүтээгдэхүүн болон хөх тарианы талх идээрэй.

2. Газтай ундааг өөртөө хоригло

Харин цэвэр ус, ногоон цай, жимсний шүүс ууж хэвшээрэй.

3. Шарсан, хуурсан хоол

Тостой хуурсан хоол идэх нь ходоод дотор, хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэйг бүү мартаарай.

4. Түргэн хоол идэж болохгүй

5. Жигнэмэг, пичень

Чихэрлэг зүйлс нүүрэн дээр үрэвсэлт батга гарах шалтгаан болж, улмаар цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Мөн таргалуулна.

6. Шарсан төмс, чипс

Шарснаас жигнэсэн хүнсний ногоонуудад илүү амин дэм байдаг.

7. Чихэр

Хоолны араас амттан болгож идвэл илүү тохиромжтой. Энэ үед шүдэнд нөлөөгүй. Учир нь хоол идсэний дараа шүлтлэг шүлс ялгарч шүдийг хамгаалдаг. Үүнээс бусад үед идэх нь хортой.

8. Бялуунд ч бас үгүй гэж хэлээрэй

9. Зайрмаг ч идэх хэрэггүй

#Diet #Healthy_Food