Манай улсын хүн ам 8 минут 36 секунд тутамд НЭГ ХҮНЭЭР нэмэгддэг


Сондор | YOLO.MN
2017-08-08

Монгол Улсын хүн ам 10 цаг 12 минутын байдлаар 3,157,299 байна.

Хүн амын цагийн суурь тооцооллыг Монгол Улсын хүн амын өсөлтийг сүүлийн 3 жил буюу 2012-2014 оны хугацаанд байгаа суурин хүн амын тоо, төрөлт, нас баралтын тоог суурь мэдээлэл болгон авч, тооцоог хийсэн байна.

Тооцооноос үзэхэд 7 минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам 8 минут 36 секунт тутамд нэг хүнээр нэмэгдэж байна гэж Үндэсний статистикийн хорооны албан ёсны вэб сайтад мэдээлжээ.

#Mongolia #people