БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт Монгол Улсын баг АЛТАН медаль хүртлээ.
Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:17 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүллээ.
Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж 19:13 хожиж наймд шалгарсан.
Хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтоо Ираны эсрэг тоглож 20:19 ялсан юм. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарсан.
Тэмцээний албан ёсны нэр нь 3x3 FISU World Universiy League-2017 Final ба 2017 онд зохион байгуулагдсан тивийн аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тулаан юм.
Манай баг өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад Азийн оюутны аваргад алтан медаль авснаар энэхүү тэмцээнийг зорих эрхтэй болсон.
Энэхүү тэмцээнд түрүүлснээр Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцохоор боллоо.
Багуудын хэсэгт хуваагдсан байдлыг танилцуулбал:
А хэсэгт:
1. Серби
2. Аргентин
3. Чили
4. Сенегал
B хэсэгт:
1. ОХУ
2. Шинэ Зеланд
3. Уганда
4. Австрали
С хэсэгт:
1. БНХАУ
2. Франц
3. Индонези
4. Иран
D хэсэгт:
1.Канад
2. МОНГОЛ
3. Тайланд
4. Малайз
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх