Жастин Бибер Энэтхэгийн тэргүүн баяны хуримд дуулна


Т.Онон | YOLO.MN
2024-07-09

 

Жастин Бибер Энэтхэгийн хамгийн баян хүний ​​хүү болон түүний ирээдүйн эхнэрт зориулж дуулахаар болжээ. 

Хосуудын хуримын өмнөх анхны үдэшлэгт Рианна оролцсон бол хоёр дахь үдэшлэг буюу Газар дундын тэнгисийг тойрон аялах аялалд "The Backstreet Boys", дуучин Кэти Перри, Италийн тенор Андреа Бочелли нар оролцжээ.

Амбанигийн хуримыг сонирхогчид энэ амралтын өдрүүдэд жинхэнэ хуриманд хэн оролцох тухай мэдээг амьсгаа даран хүлээж байна. Интернэтээр шуугиж буй цуурхлаар тэр нь Адель байж магадгүй гэж таамаглаж байгаа ч гэр бүлийнхэн нь тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Reliance Industries-ийн тэргүүн Мукеш Амбани өөрийн бага хүүгийн хуриманд ямар ч зардал гаргахыг үл хайрлаж буй нь Энэтхэгийн хамгийн үрэлгэн хуримаас ч өөр байгаа юм. Энэ хурим Бейонсегийн содон гоё үзүүлбэр бүхий  түүний охины хуримаас ч давж гарахаар болжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Анант Амбани, Радхика Мерчант нар хуримын ёслолын өмнөх хөгжим, бүжгийн үдэшлэгээ тэмдэглэв. Болливудын од Шах Рук Ханы хит дуу болох “Дэванги Дэванги” дуунд түүний гэр бүл өөрсдийн бүжиг дэглээгээр тайзан дээр гарчээ. 

Forbes сэтгүүлийн мэдээлснээр Reliance Industries-ийн тэргүүн Мукеш Амбани 115 тэрбум долларын хөрөнгөтэй. Өнөөдрийг хүртэл гурван дуучдын зардал тодорхойгүй байгаа. Рианна тоглолтынхоо төлөө 7 сая доллар авсан гэж шуугиж байсан бол Жастин Биберт 10 сая доллар санал болгосон байна.

Амралтын өдрийн гурван өдрийн арга хэмжээ яг юу болохыг харах л үлдлээ.

Эх сурвалж: BBC

#Жастин Бибер #оддын тухай