ОХУ-ын уран гулгалтын аваргын эхний гурван байрыг ӨСВӨР НАСНЫХАН эзэлжээ


YOLO.mn | YOLO.MN
2018-12-26

ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд Саранск хотноо боллоо. Тус тэмцээний гол дуулиан нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Загитова, Медведева нарын алдартнууд медальгүй хоцорч, шинэ одод тодорчээ.

14 настай Анна Щербакова улсынхаа аварга болсон бол мөн 14 настай Александр Трусова, 15 настай Алена Косторная нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.

“Пёнчан-2018” олимпийн аварга Алина Загитова тавдугаар байрт шалгарсан бол дэлхийн хошой аварга, “Пёнчан-2018” олимпийн мөнгөн медальт Евгения Медведева долдугаар байрт жагсав. Улсынхаа аваргад шинээр тодрон гарч буй 14, 15 настнуудад дийлдэж, медальгүй хоцорсон Загитова, Медведева нарыг сарын дараа болох Европын аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Учир нь өнөө жилийн ОХУ-д аваргад эхний байрт орсон Анна Щербакова, Александр Трусова, Алена Косторная нарын тамирчид насанд хүрээгүй тул олон улсын тэмцээнд оролцох боломжгүй юм.

SPS - Т.Түмэндэмбэрэл

#Sports