Хүүхдийг ивээх сангаас дөрөвдүгээр сарын 30-нд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийг зодож, шийтгэхийг таслан зогсоохыг уриалах зорилготойгоор олон нийтэд зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор хүүхэд хөгжил, эрүүл мэнд, хамгааллыг олон нийтэд зөвлөх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй цогц арга хэмжээ байлаа. Мөн энэ арга хэмжээ Хүүхдийг ивээх сангийн 100 жилийн ой, Монгол дахь салбарын 25 жилийн ойн нээлт болж буйгаараа онцлог.
Зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд хүүхдийн чиглэлээр ажилладаг, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг зөвлөхүүд бодит амьдралд үргэлж тулгардаг нэн чухал 21 сэдвээр эцэг эхчүүл болон өсвөр үеийнхэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.
Тэр дундаас бид 3 зөвлөгөө мэдээллийг сонгож видео сурвалжилга бэлтгэсэн юм. Зөвлөгөө авахаар урт дараалал үүсгэж зогссон эцэг эхчүүд болон хүүхдүүдийг харахад тэд гэр бүлийн харилцаагаа хэрхэн хүндэтгэдэг нь харагдаж байсан юм.
Бид доорх гурван сэдвээр хийсэн зөвлөгөө видеог тун удахгүй хүргэх болноо
Өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахад асуудал байна уу?
Энэ сэдвээр зөвлөгөө авахад өсвөр насныхан бид эцэг эхчүүдтэйгээ харилцахад л асуудалтай байдаг төдийгүй эцэг эхчүүд маань ч бидэнтэй харилцахад асуудал тулгардаг гэдгийг харж болохоор байлаа.
Өсвөр насны тухай зөвлөгөө авмаар байна уу? Бид тусалъя!
Энэ сэдэв дээр томчууд бус өсвөр насны хоёр охин эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, өсвөр насны онцлог болон бидэнд тулгардаг асуудлыг эцэг эхчүүдэд тайлбарлаж байсан нь анхаарал татсан юм. Мэдээж өсвөр насныхныг өсвөр насныхан л хэн хэнээс илүү мэднэ шүү дээ.
Өсвөр насны онцлогийг мэдмээр байна уу?
Энэ тухай сонсоход бид өөрсдөө ч насныхаа онцлогийг мэддэггүй байсан байна гэдгээ мэдэж авлаа .
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх