CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
The MongolZ "Opening Stage" шатны тав дахь тоглолтоо өнөөдөр Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожлоо.
Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ.
Тус тоглолтод, дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, The Mongolz-ын 16 настай "mzinho" /Б.Аюуш/ 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ.
Монгол залуус Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсон ч Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10), Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожин тав дахь тоглолтоо хийхээр болсон юм.
Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарах учиртай. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх