“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2019-04-26

JCI Импакт салбар байгууллагын санаачилсан “Ulaanbaatar dream summit” төслийн хүрээнд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааныг 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зарлажээ. Эсээ бичлэгийг дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 6-ны хооронд хүлээн авах юм.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах зорилгоор “ULAANBAATAR DREAM SUMMIT” төслийг JCI Импакт салбар байгууллага санаачилж, “Чанартай боловсрол-Ээлтэй хот-Иргэдийн оролцоо” уриан дор хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эсээ бичлэгийн уралдааны зорилго нь сургуулийн орчин дахь эрсдэл, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоотой эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцахад дэмжлэг үзүүлэх явдал юм.

Зохион байгуулагч:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
  • Нийслэлийн боловсролын газар
  • JCI Импакт салбар байгууллага

Эсээ бичлэгийн сэдэв:

Эсээг “Миний мөрөөдлийн сургууль” сэдвийн дор чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр хандахын зэрэгцээ дараах үндсэн асуултад хариулж баяжуулан бичнэ.

Тавигдах шаардлага:

Эсээнд тавигдах агуулгын шаардлага:

  • Сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход саад болж буй тодорхой асуудал дэвшүүлсэн байх;
  • Асуудлын шалтгаан, үр дагаврын уялдаа, холбоог гаргасан байх;
  • Асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах санаа дэвшүүлсэн байх;
  • Дүгнэлт гаргахдаа олон талын үзэл бодол, байр суурьд тэнцвэртэй хандсан байх;
  • Бодит кэйс, жишээ баримт ашиглаж, эсээг сонирхолтой болгосон байх;
  • Зөв бичгийн дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх
  • Эсээгээ зураг, бүдүүвч, график гэх мэтээр баяжуулж болно

Эсээнд тавих техникийн шаардлага:

  • Оролцогч нэг эсээ бичих
  • Компьютерийн Word програмаар бичих
  • Цаасны хэмжээ: А4
  • Үгийн тоо: 600-800
  • Үсгийн фонт: Arial
  • Үсгийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1.5

Хамрах хүрээ, хугацаа:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулна. Уралдаанд оролцогч онлайнаар бүртгүүлнэ. Бүртгэлийн ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлнэ.  

Бусад шаардлага:

Эсээ болон хувийн анкетыг нэг файл үүсгэж [Хүүхдийн нэр UB DREAM SUMMIT] гэсэн нэрээр Word  эсвэл PDF форматаар хадгалж 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагаас өмнө Impact.uds@gmail.com цахим шуудангаар илгээнэ. Жишээ нь: [Khaliun_UB DREAM SUMMIT]

Хувийн анкетад дор дурдсан мэдээллийг заавал оруулсан байна. Үүнд:

1) Хүүхдийн овог нэр;

2) Төрсөн он сар өдөр;

3) Хүйс;

4) И-мэйл, утасны дугаар;

5) Сургууль, анги, бүлэг;

6) Анги даасан багшийн нэр

7) Эцэг, эхийн холбоо барих утасны дугаар

Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй эсээ хүлээн авахгүй болно.

Уралдааны шалгаруулалт

Эсээ бичлэгийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд шилдэг 15 бүтээлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор шалгаруулж нийтэд мэдээлнэ.

Хоёр дахь шатанд шалгарсан шилдэг 15 бүтээлийн оролцогч 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эсээ бичлэгээр илтгэл тавьж эцсийн шалгаруулалтад орно.

Шагнал урамшуулал:

8 дугаар ангийн төрөл

Тэргүүн байр:            300,000 төгрөг /өргөмжлөл, медаль/

Дэд байр:                    200,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Гутгаар байр:             150,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Тусгай байр:              50,000 төгрөг /өргөмжлөл, медаль/

10 дугаар ангийн төрөл

Тэргүүн байр:            300,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Дэд байр:                    200,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Гутгаар байр:             150,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Тусгай байр:             50,000 төгрөг /өргөмжлөл, медаль/

11 дүгээр ангийн төрөл

Тэргүүн байр:            300,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Дэд байр:                    200,000 төгрөг  /өргөмжлөл, медаль/

Гутгаар байр:             150,000 төгрөг   /өргөмжлөл, медаль/

Тусгай байр:              50,000 төгрөг /өргөмжлөл, медаль/

Жич: Шалгарсан шилдэг эсээ бичлэгээр ном хэвлэн гаргаж олон нийтэд түгээж, сурталчилна.

ӨӨРСДИЙН СУРАЛЦАХ ОРЧНЫГ АЛХАМ ТУТАМДАА ЭЕРЭГЭЭР БҮТЭЭЦГЭЭЕ!

Хамтран зохион байгуулагч:

  • БСШУСЯ-НЫ
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗАР
  • НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
  • JCI ИМПАКТ САЛБАР БАЙГУУЛЛАГА

#Competition