Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцжээ. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадын ангилалд тус бүрд өрсөлдсөн юм.
Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль авч, түүхэн амжилтын эзэд боллоо. Үүнд:
Манай баг тамирчид өмнө нь уг тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт байлаа.
Улаанбаатар дожоны тамирчин, Орчлон сургуулийн 2b ангийн сурагч Н.Нэмүн “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн нь Монгол хүн тэр тусмаа Монгол хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж байгаа юм.
Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх