Монголын усан спорт сонирхогчдын холбооны 28 дахь удаагийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Улсын төв бассейнд энэ сарын 11-13-нд амжилттай болж өндөрлөлөө. Гурван өдрийн турш болсон энэ арга хэмжээнд 19 байгууллагын 240 гаруй тамирчид оролцсон юм. Уг тэмцээн усанд сэлэлтийн 4 төрлөөр явагдаж 9-11, 12-14, 15-17 гэсэн 3 насны ангиллаар боллоо.
Энэ жилийн тэмцээний онцлог нь дэлхийн усанд сэлэлтийн холбооны сургагч багш Андрей Ласков Монголын усан спорт сонирхогчдын холбооны шүүгч багш нарт сургалт явуулсан ба сургалтад хамрагдсан шүүгч нар уг тэмцээнийг шинэ дүрэм, заалтаар шүүн явуулж, дадлага туршлага хийсэн явдал байлаа.
Гэрэл зургийг оюутан сэтгүүлч Т.Мөнхжин
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх