Ямар нэг зүйл буруугаар эргэхэд бие махбод маань бидэнд анхааруулах дохио өгдөг. Эдгээр дохиог таньж, цаг тухайд нь арга хэмжээ авах нь аливаа асуудлыг хүндрэхээс урьдчилан сэргийлж, биеэ эрүүл байлгахад тусална.
1. Арьсан дээр тууралт гарах, загатнах, мэдрэмтгий болох
Дархлаа тогтолцооны өвчнүүд ихэвчлэн арьсанд нөлөөлдөг. Үүнд улайх, тууралт гарах, нарны гэрэлд мэдрэмтгий болох зэрэг орно. Зарим тохиолдолд арьс хуурайших, хогжруутай болох, эсвэл хамар, хацар даган "эрвээхэй хэлбэртэй" улайлт үүсэх нь бий. Хэрэв арьсны асуудлууд тань энгийн эмчилгээгээр сайжрахгүй байвал энэ нь далд эмгэгийн шинж байж магадгүй.
2. Хөлөнд “биржигнэх” мэдрэмж байнга төрөх
Хөл, улны хэсгээр сонин биржигнэх, хөдөлгөх хүсэл төрүүлэх мэдрэмж төрдөг үү? Энэ нь тайван бус хөлийн хам шинж (Restless Leg Syndrome) байж болзошгүй. Ихэвчлэн шөнийн цагаар унтах гэж оролдож байхад тухгүй мэдрэмж төрдөг. Одоогоор бүрэн эмчилгээ байхгүй ч, C, E, B6, B12 амин дэм болон магни, төмөр зэрэг эрдэс бодисууд зарим хэрэглэвэл заримдаа үр дүн өгдөг.
3. Гэдэс хийгээр дүүрэх
Хий дүүрэх нь хоол боловсруулах ферментүүд дутагдаж байгаагийн шинж байж болно. Жишээ нь: лактоз задалдаг лактаз, цардуул задалдаг амилаза дутагдах. Мөн магнийн дутагдал ч үүнд нөлөөлж болох ба магни гэдэсний булчингуудыг тайвшруулах, агшилтыг багасгах үүрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид хандах нь хамгийн зөв арга юм.
4. Гар хөл бадайрах, мэдээ алдах
Гар, хөл бадайрах, хүйт даах мэдрэмж төрөх нь заримдаа энгийн мэт санагдаж болох ч, давтамжтай, эсвэл өвдөлт дагалдаж байвал ноцтой зүйл байж мэднэ. Хүйтэнд амархан даарах, стрессийн үед хуруу мэдээ алдах гэх мэт шинжүүд илэрвэл эрүүл мэндийн гүнзгий асуудал нуугдаж байж болно.
Хэрэв дээрх мэдрэмжүүд ядаргаа, сульдалттай хавсарвал дархлаа тогтолцоотой холбоотой асуудал байж магадгүй тул заавал оношлуулж үзээрэй.
5. Хумс ховхорч, арьс хагарч, цагаан толбо үүсэх
Хумс ховхрох, арьс хагарах зэрэг хамгийн түгээмэл шалтгаан бол төмрийн дутагдал болон усгүйжилт юм. Хэрэв төмрийн дутагдлыг эмчлээгүй орхивол цус багадалт болж, зүрх өвдөх зэрэг хүндрэлийг дагуулж болзошгүй. Мөн энэ шинж тэмдэг нь бамбай булчирхай багасах, уушги эсвэл бөөрний эмгэгтэй холбоотой байж болно.
Цагаан толбо нь дараах дөрвөн шалтгаантай байж болно:
Ийм тохиолдолд цусны шинжилгээ өгч, шаардлагатай витамины нэмэлт авах шаардлагатай.
6. Өвдөлттэй, хагарсан өсгий
Хуурайшсан, хагарсан өсгий нь ихэвчлэн арьсны чийг дутагдал, хүйтэн цаг агаар, эсвэл олон цагаар зогсож ажилласнаас үүсдэг. Гэвч заримдаа энэ нь экзем, бамбай булчирхайн үйл ажиллагаа сулралт, эсвэл чихрийн шижин зэрэг суурь өвчний илрэл байж болдог.
7. Тасралтгүй цангах мэдрэмж
Байнга цангах нь хэвийн биш гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Хэт их халуун ногоотой, давсархаг хоол идсэнээс байж болох ч, тасралтгүй цангах нь чихрийн шижин, зарим тохиолдолд жирэмслэлттэй холбоотой байж болзошгүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!