Чингэлтэй дүүргийн “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв” болон YOLO.mn хамтран өсвөр үеийнхний эрүүл мэндийн
талаар цуврал мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Шилжилтийн насны үед ХӨВГҮҮДИЙН бие физилогид гарах өөрчлөлтүүд
Хөвгүүдэд 13-14 насанд шилжилтийн үе эхэлдэг бөгөөд үүнээс эрт буюу хожуу эхлэх нь бий. Бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр төмсгөнд тестотерон хэмээх эр бэлгийн даавар ихээр ялгарсантай холбоотой эрэгтэй хүүхдийн биед дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд
- Төвөнх томорч дуу хоолой бүдүүн болно. Өөрөөр хэлбэл өмнөхөөсөө бүдүүн баргил хоолойтой болно гэсэн үг юм.
- Төмсөг, хуухнаг томрорно. Хуухнаг хэмжээгээрээ томорч доош унжиж илүү үрчлээтэй болж, төмсгөнд эр бэлгийн эс дааврууд боловсордог.
- Шодойн хэмжээ томорно. Гэхдээ шодойн хэмжээ эрэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг.
НОЙТОН ЗҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?
Шилжилтийн насанд хөвгүүдийн сэтгэлийг зовоодог асуудлын нэг нь нойтон зүүд юм. Хөвгүүдийн төмсгөнд эр бэлгийн эсүүд боловсорч үр тогтоох чадвартай болдог.
Ихэнх хөвгүүд өглөө босоход эсвэл зүүдлэх үед шодой хөвчирсөн байхыг мэдэрдэг. Зүүдлэх үед шодой хөвчирснөөр үрийн шингэн аяндаа гарч болох бөгөөд үүнийг “Нойтон зүүд” гэж нэрлэдэг аж.
Нойрон дунд үрийн шингэн ялгарах нь бэлгийн бойжилтын хөгжил хэвийн явагдаж байгаагийн илрэл юм. Тиймээс үүнээс ичих эсвэл хэвийн бус байх вий гэж санаа зовох хэрэггүй. Өөрөөр хэлбэл боловсорсон эр бэлгийн эсүүд ба үрийн шингэн нь хуримтлагдаж, гадагшлах шаардлага байдаг тул нойтон зүүд нь түүнийг гадагшлуулж байгалаас заяасан нэгэн арга шилжилтийн насны өөрчлөлтийн нэг юм. Нойтон зүүд нь эрүүл мэндэд ямар ч хор учруулахгүй бөгөөд шилжилтийн нас хэвийн явагдаж байгаагийн илрэл юм.
Бэлэг эрхтний шамархайныхаа арьсыг арагш болгон тээрхий (эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьс) орчмын ялгарсан тослог зүйлийг үрэвсэл үүсэхээс сэргийлж угаадаг байх хэрэгтэй. Ингэхдээ усанд байнга орж байх, шодойгоо угааж хэвших, шодойноос ямар нэгэн хэвийн бус зүйл гарч байвал мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй юм.
Үргэлжлэл бий...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх