ЗАХИДАЛ: Яавал би өөртөө итгэлтэй болох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-04-08

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яавал би өөртөө итгэлтэй болох вэ?

Сайн байна уу? Намайг М эмэгтэй 13 настай. Би гадаадад ахлах сургуульд сурдаг юмаа. Надад тулгараад байгаа асуудал бол нэг юмандаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, бүхнийг амар аргаар хийх гээд байдаг болсон минь юм. Мөн дээрээс нь өөртөө маш итгэлгүй болоод байна. Надад өмнөө тавьсан маш их том зорилгууд байгаа. Бас өөрийгөө хичээх ёстой юм байна гэж ойлгосон. Гэхдээ өөрийгөө удирдаж, хийж буй зүйлдээ төвлөрч чадахгүй, юмыг хойшлуулаад л байгаад байна. Яавал би өөртөө итгэлтэй, анхааралтай болж энэ алдаануудаа засаж чадах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Сул талаа анзаарч чадсан юм чинь засаж мөн чадна

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө сул талыг анзаарч байгаа чинь их мундаг байна. Сул талаа анзаарч чадсан юм чинь засаж мөн чадна. Магадгүй цаг хугацаа орж магадгүй. Яарах хэрэггүй, бага багаар эхэлцгээе.

Сэтгэл Судлалын Үндэсний ТөвДээрх хүснэгтийг хөтлөөд үзээрэй. Мөн энэ хүснэгтийг чи өөрөө өөрчилж болно. Юу хийх ёстой, хэдий хугацаанд дуусгах ёстой вэ гэдгийг  мэдсэн үед хүн хяналттай болж эхэлдэг. Хийх ёстой зүйлээ хойшлуулсан ч эргээд үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Яанаа би өөр зүйл хийчихсэн сууж байна ш дээ гэж бодон түүнээсээ болж шаналж, улам их цаг үрж байхаар анхаарал сарнисан байгааг анзаарсан даруйдаа эргээд хийж байсан зүйлээ үргэлжлүүлж байгаарай.

 

Өөртөө дүрэм тогтоосноороо чиний төвлөрөлт, анхаарал сарних бага ч болов тогтворжих болов уу.  Мөн хэт ядарсан, бухимдсан үедээ хэвтэж амар. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Аливаа зүйлд анхаарч, төвлөрөхийн тулд  болж өгвөл сэтгэл зүйн дарамтгүй байх хэрэгтэй байдаг. Хэрвээ эдгээрийг дагаад ч ямар ч өөрчлөлт гарахгүй байвал сургуулийн сэтгэл зүйчтэй уулзаж учир шалтгаанаа хэлээрэй. Чамд амжилт хүсье

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter