Дэлхийн хамгийн хөгшин туулай 16 настай


YOLO.mn | YOLO.MN
2019-03-13

АНУ-ын Иллинойс мужийн Беруин хотод амьдардаг агути туулай Майк энэ оны хоёрдугаар сарын 09-нд 16 нас хүрснээр “Дэлхийн хамгийн хөгшин туулай”-гаар тодорлоо.

Туулайны дундаж наслалт 8-12 байдаг бөгөөд агути төрлийн мэрэгчид ч ингэж урт насалдаггүй ажээ.

Түүний эзэн Лиз Ренч “Би туулайгаараа үнэхээр их бахархаж байна. Түүнийг алдахвий гэж цаг үргэлж боддог байлаа. Гэхдээ тэр одоо ч хүчирхэг хэвээрээ. Би туулай тэжээгээд 20 гаруй жил болж байгаа ч өмнө нь 13-аас дээш жил насалсан удаагүй” гэж ярьсан байна.

Майкыг 2004 онд амьтны торонд Бианка гэх эмэгчин туулайтай байхад нь Билл гэх залуу олсон аж. Тэр тэднийг хамтад нь авч тэжээсэн ба 5 жилийн дараа Бианка нас баржээ. Тэр бол Майкын анхны хайр байсан юм. Гэхдээ Майк удалгүй шинэ хайртай учирсан нь Лизийн PJ гэх туулай байв. Билл тэднийг хамт нь байлгахыг хүссэн тул 2015 онд Майкыг бүр мөсөн Лизэд өгчээ.


Эх сурвалж: Guinnessworldrecords.com
А.Эрхэмбаяр

#Animals