Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 61кг-ийн хүчтэй өрсөлдөгч ОУХМ Т.Түвшинтулга Ази тивийн өсвөрийн аварга Т.Тулга нарын барилдаан үзэгчдийг шуугиуллаа.
2016 оны энэ жингийн улсын аварга Т.Түвшинтулгыг 19 настай Т.Тулга 6:0-ээр ялж шигшээд шалгарлаа.
Т.Тулгын хувьд 2009 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. Т.Тулга нь дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 57кг-д хүрэл медаль хүртсэн бол энэ жил медалийн өнгөө хувиргаж шигшээд үлдэв.
Чөлөөт бөхийн УАШТ-ий талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхох боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх