Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Түүнд сэтгэлээ илчлээд үзэх үү, найз хэвээрээ үлдэх үү?
Сайн байна уу? Би 18 настай. 1-р курсийн оюутан. Анх оюутан болоод таньж мэдэх хүнгүй хэцүү байсан үед минь манай ангийн нүдэнд дулаахан хөвгүүн ирээд надтай танилцаж, ангийнхантай ч танилцуулж өгөөд л намайг ганцаардлаас аварч буй хан хүү шиг л санагдаж билээ.
Би ер нь жоохон зожиг хүн л дээ. Шинэ найзтай болно гэдэг миний хувьд хэцүү зүйл.
ЗӨВЛӨГӨӨ: Чамд хандах хандлагыг нь ажиглаж болох юм
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Тэр чамд тусалсанд баяртай байна. Чиний амьдралд чамд тусалдаг, мөн сайхан харилцах олон хүмүүс гарч ирэх болов уу. Чи ч мөн адил түүн шиг бусадтай эелдэг харилцаарай. Хэн нэгэнд сэтгэлээ илчлэх нь буруу зүйл биш. Энэ бол хүмүүс хоорондын харилцааны хэсэг. Гэхдээ чи үнэхээр түүнд дурласан уу, эсвэл түүнд талархсан, түүнтэй хамт байх гэсэн хүслээ буруугаар ойлгож байна уу?
Хэрэв одоо сэтгэлээ илчилж чадахгүй бол хэсэг хугацааг өнгөрөөгөөд түүний чамд хандах хандлагыг нь ажиглаж болох юм. Чи өөрийн сэтгэлийг шууд хэлж чадахгүй бол өөрийн мэдрэмжийг нуух биш үйлдлээрээ илэрхийлж мөн болох юм. Түүнтэй эелдэг харилцаж, мэндийн зөрүүтэй байх гэх мэтээр энгийн эелдэг зангаа нуух биш түүнд ил харуулах нь өөрийн сэтгэлээ илчилж байгаагийн нэг жишээ шүү дээ. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх