Өдрийг эрч хүчээр дүүрэн, үр бүтээлтэй болгох эсэх нь шинэ өглөөг хэрхэн угтсанаар шийдэгддэг.
Та өдөр бүр эрт босож, тэрхүү хугацааг шинэ үг цээжлэх, ном унших, дасгал хөдөлгөөн хийх зэргээр үр бүтээлтэй ашиглаж чадвал таныг маш олон гайхалтай өөрчлөлт, шинэчлэлт, үр дүн хүлээж байх болно.
Эрт босож сурах эхний алхам бол эрт унтах.
Ингээд шинэ өдрийг эрт эхлүүлснээр ямар үр дүн гарахыг сонирхоцгооё.
1. Та өөртөө зарцуулах илүү их цагтай болно
Хэрвээ эрт босвол ямар ч илүү зүйлд сатааралгүйгээр зөвхөн өөртөө зориулах цаг хугацааг бий болгож чадна. Өглөө маш эрт бүх хүн унтаж байх учраас хэн ч танд саад болж чадахгүй. Бас сошиал ертөнцөд бараг хэн ч байхгүй. Тийм учраас та эрт сэрсэн ч утсаа оролдох шаардлага гарч ирэхгүй гэсэн үг. Эрт босож өөртөө бий болгосон энерги, цаг заваа өөрт хэрэгтэй ном, нийтлэл унших, тэмдэглэл бичих, гадаад хэл сурах, дасгал хийх гэх мэт зүйлс аз жаргал, эрч хүчээр дүүргэж, таныг зарим зүйлс дээр бусдаас нэг алхмын урд буюу хөгжүүлэх боломж юм.
2. Улам эрүүлжинэ
Магадгүй та өглөө их унтаад хичээл, ажилдаа явах цагаа тулгаж сэрдэг бол дасгал хийх байтугай өглөөний цайгаа ч ууж амжихгүй байх тохиолдол цөөнгүй гарч ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс эрт босоод дасгал хийх, өөртөө амттай, шим тэжээл бүхий өглөөний цай бэлтгэх цагийг өөртөө гаргаж болно. Мөн байгалийн сайхныг мэдэрч, өдөр бүрийн нар мандахыг харж, гадаа алхаж, дасгал хөдөлгөөн хийж, эрч хүчийг мэдрэх боломжтой. Өглөө дасгал хийснээр бусад үед хийснээс ч илүү үр дүнтэй байж болно. Дасгал хийснээр тухайн өдрийн турш сэргэг байх хүч чадлыг танд бэлэглэх юм. Сонирхуулахад, дасгал хөдөлгөөн хийх нь таны анхаарал төвлөрөлт, бүтээлч байдлыг маш хүчтэй нэмэгдүүлж өгдөг.
3. Та байгальтай илүү ойрхон байх болно
Зөвхөн өөртэйгөө бус хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэйгээ илүү ойр байж чадна. Эрт боссоноор шувуудын жиргээ өөрт тань заяагдсан мэт жижиг гэлтгүй зүйлсээс баяр хөөр, аз жаргалыг мэдрэх болно. Улам тайван, амгалан байж таны бодол цэгцэрдэг. Магадгүй та тухайн өдрийг өөртөө итгэлтэйгээр төлөвлөх гайхалтай эхлэл байх боломжтой.
4. Та илүү өсөн дэвжих болно
Маш урт, хүндхэн өдрийн дараа таны хамгийн их хийхийг хүсдэг зүйл бол амрах. Энэ бол энгийн л зүйл. Гэвч та орой гэртээ орж ирээд удаан хугацааны турш телевизийн өмнө хэвтэж, эсвэл фэйсбүүк ухаж өнгөрөөдөг. Үүнтэй санал нийлэх хүн маш олон байх? Ямар удаан хугацаа өнгөрснийг ч мэдэлгүйгээр маш орой орондоо ордог. Амарч тайвшрах чухал ч гэсэн эдгээр зүйлс нь танд төдийлөн ч хэрэг болохгүй. Та цагаа үр ашиггүй зүйлд өнгөрөөнө, тэр чинээгээрээ оройтож орондоо орно, сэрэхдээ ч огтхон амраагүй мэт босдог. Тиймээс та орой ажлаа эрт амжуулж эрт амарснаар шинэ өдрийн өглөө эрт босож өөрийнхөө хөгжилд зарцуулах цагийг ихэсгэх боломжтой юм. Таны өөртөө тавьсан зорилго, ирээдүйн төлөвлөгөө алхам алхмаар маш хурдан биеллээ олно.
Хэвшил болгоход хугацаа зарцуулагдана
Аливаа хэвшлийг өөртөө бий болгоход түүнийгээ 21 хоногийн турш давтаж чадсанаар үр дүн нь гардаг. Хэрвээ та энэхүү нийтлэлийг уншаад өглөө илүү эрт босож, өөртөө зориулах үр дүнтэй цагаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал We Can Do ТББ-аас зохион байгуулж буй “Эртэч шувуухай” 21 хоногийн challenge-д амжиж бүртгүүлэх боломжтой юм байна.
Өглөө эрт босож, өөрийгөө ялан дийлж, хүссэн амьдралаа цогцлоон бүтээх нууц биш нууцыг олж нээж чадвал Amazon Fire HD8 Tablet болон Amazon Paper White6 Kindle-ийн эзэн болох боломжтой хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид зарлажээ.
Challenge-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх