Jason & Jayel: Бид хоёрт яг одоогийн бүх зүйл маань хангалттай сайхан байна


О.Дорж, Т.Мөнхжин | YOLO.MN
2019-02-15

Эерэг мэдрэмж, хандлагыг залуу үеийнхэндээ түгээж буй бүжигчин, влог хөтлөгч үлгэр жишээ хос болох Jason Jayel хоёр буюу Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нартай I’m vlogger арга хэмжээний үеэр ярилцлаа.

Тэдэнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР-ын уур амьсгал бүдгэрээгүй энэ үед хүргэж буйдаа таатай байна. Та бүхэндээ тэдний хайрын түүх болоод амжилтын нууцыг хуваалцъя.

YOLOАнх хэрхэн танилцаж байсан бэ? Хайрынхаа түүхээс бидэнтэй хуваалцаач.

Ш.Билэгсайхан: Анх бид хоёр бүжгээрээ дамжуулж танилцаж байлаа.

YOLOТа анх хэрхэн гуйж байсан бэ?

Ш.Билэгсайхан: Би анх мессэж бичээд л гуйж байлаа.

Б.Оюунномин: Би 18 хүртлээ хүнтэй үерхэнэ гэж боддоггүй байлаа.

Ш.Билэгсайхан: Би араас нь гүйсээр байгаад л зөвшөөрүүлсэндээ cheeky

YOLOАнх багш шавь хоёр байсан гээд л ярьж байсан даа. Тэгвэл та хоёр ер нь хэдэн настай юм бэ?  Нууц биш бол хэлээч?

Б.Оюунномин: Би гоё нууц байлгамаар байна. /инээв/

YOLOJayel өөрийг тань юугаараа илүү татсан бэ?

Ш.Билэгсайхан: Маш цайлган цагаахан сэтгэлтэй. Хүнд их тусалдаг. Анх хараад л дурласан гэхээсээ илүүтэй явц дундаа ажиглаад л байхад хүмүүст их тусалж байгаа нь анзаарагдсан. Одоо ч тийм л дээ.

YOLOҮерхэлд нь ээж аавууд нь хэрхэн ханддаг вэ?

Ш.Билэгсайхан: Ерөөсөө хорьсон зүйл байгаагүй. Үерхээд удчихсан байсан болохоор ээж аавууд тодорхой хэмжээгээр мэддэг болчихсон. Манай аав ээж хоёр өөр газар байдаг. Одоо бол бид хоёр Номиогийн гэрийнхэнтэй хамт амьдардаг.

YOLOТа хоёрын харилцааны хамгийн нандин зүйл юу вэ?

Ш.Билэгсайхан: Итгэл.

YOLOХамтдаа даваад гарсан хамгийн том бартаа юу байсан бэ?

Ш.Билэгсайхан: Өөрсдийгөө л эвдэлж чадсан нь юм болов уу даа.

Б.Оюунномин: Анх Билгээг өвөө эмээдээ танилцуулж байх үе. Манай өвөө эмээ жоохон чанга хүмүүс байдаг. Одоо бол өвөө эмээ Билгээд их хайртай миний хүү гээд л байдаг. Хэрвээ тэгж танилцаагүй байсан бол өдийд хамт амьдраагүй, влог хийгээгүй л байх байсан.

YOLOАнх өөрсдийнхөө сонирхлыг хэрхэн илрүүлж байсан бэ? Сонирхдог зүйлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

Ш.Билэгсайхан: Дунд сургуульд байхдаа бүжиг гэдэг ертөнцөд хөл тавьж, түүнээсээ хойш тууштай хичээллэсний эцэст багшилж эхэлсэн. Яг тэр үед Оюунномин маань манай студид орж ирсэн. Бид хоёр бүжгээрээ амьдарна гэж анх төлөвлөцгөөсөн. Одоо ч үүнийхээ дагуу явж байна. Харин влогоо бид тэр нэг өдөр л эхлүүлсэндээ. Одоо бүр сүүлдээ бичлэг хийхгүй бол байж сууж чадахаа больчихсон.

YOLOБүжгээрээ амьдардаг гэхээр одоо сурдаггүй гэсэн үг үү?

Ш.Билэгсайхан: Яг одоогоор бол сурахгүй байгаа. Гадагшаа гараад сурах бодолтой байна.

YOLOХэрвээ гадагшаа явбал бүжгийнхээ чиглэлээр  сурах уу?

Б.Оюунномин: Бүжгээр амьдарна гэдэг нь ганцхан бүжиглээд амьдарна гэсэн үг биш. Влогоо хийнэ, хажуугаар нь бүжиглэнэ, бас өөр ямар боломжууд байна гэж их хайдаг. Эхний ээлжинд хэлээ л сурахыг маш их хүсэж байна.

YOLOЯагаад Jason & Jayel гэх болсон бэ?

Ш.Билэгсайхан: Ирээдүйд гадагшаа явна гэсэн бодолтой байдаг. Энэ ч утгаараа гадаадад очихоор Билгээ & Номио гэж хэлэх хэцүү байх гэж бодоод Jason & Jayel гэж нэр өгсөн.

YOLO: Влог хийх санааг анх хэн нь гаргасан юм бол?

Ш.Билэгсайхан: Хэн анх гаргасан гэдгээ ерөөсөө мэддэггүй. Нэг л өдөр утсаа аваад бичлэг хийгээд эхэлсэн.

Б.Оюунномин: Хамгийн сонин нь бид хоёр урьд ямар ч влог үзэж байгаагүй.

YOLOВлогоос чинь харахад бүжгийн клубынхантайгаа хамт олуулаа амьдарсан байна лээ.

Ш.Билэгсайхан: Бид нарт бүгдэд маань адилхан зорилго байдаг. Бид нар залуучууддаа эерэг хандлага, сайхан бүхнийг мэдрүүлээд хамт амьдарцгаая, бичлэг хийцгээе гээд л шийдэж байсан.

Б.Оюунномин: Бүгдээрээ далайн эрэг дээр хамтдаа амьдарна гээд л маш их ярьдаг. Хамт амьдарвал яаж байна гэсэн санаа гарахад Төөгөө ах зохицуулж явсаар байгаад сайхан зүйлүүд цаанаасаа бүтсэн дээ. Гол нь “Авьяаслаг монголчууд”-ынхаа бэлтгэлийг хийх учиртай байсан.

Ш.Билэгсайхан: Яг санасаар болсон. Бүгдээрээ зэрэг унтана, хамт бүжгийнхээ заал руу яваад бүжгээ бэлдэнэ, хамт хоолоо идээд , хамт гэртээ ирээд , хамтдаа номоо уншаад л ер бүх зүйл их гоё байсан.

Б.Оюунномин: Олуулаа амьдрах хэцүү юм байна лээ. /инээв/ Гэхдээ л тэр хоёр сарын турш маш гоё байсан.

YOLOАвьяаслаг Монголчууд шоунд оролцох үеийн дурсамжуудаасаа хуваалцаач? Мөн бэлтгэлээ хэрхэн хийж байсан бэ?

Ш.Билэгсайхан: Авьяаслаг Монголчуудын үеэр үнэхээр ачаалал ихтэй байсан. Долоо хоногт 2, 3-хан цаг унтаж бэлтгэлээ хийсэн. Тэр зүйлийнхээ ард гарсныхаа дараа үнэхээр гоё мэдрэмж төрж байсан. Тэмцээний дараа бид бараг 35 цаг унтсан.

Б.Оюунномин: Хамгийн их унтсан нь хоёулаа байх аа cheeky

YOLOХэрвээ бүжигчин биш байсан бол хаана юу хийгээд явж байх байсан бол?

Ш.Билэгсайхан: Ерөөсөө төсөөлж чадахгүй байна.

Б.Оюунномин: Хоёр билүү гуравдугаар ангидаа /Step Up/ гээд киног үзэж байсан. Тэгээд л түүнээс хойш бүжигчин болно гээд л шийдсэн. Бүжиг руугээ ч орсон тэгсэн тэнд манай найз залуу ч байсан даа.

YOLOВлогоороо дамжуулж хүмүүст ямар санаа хүргэхийг зорьдог вэ?

Ш.Билэгсайхан: Эерэг гэсэн бүхнийг хүмүүст хүргэхийн төлөө үүн дээр төлөвлөгөө гаргаж ажилладаг. Нийгэмд байгаа сөрөг муу бодлуудыг арилгахыг хүсдэг.

Б.Оюунномин: Залуучууд маань буруу зүйлд маш их татагддаг. Тэрийг зогсоодоггүй юм аа гэхэд нөгөө талд нь зөв хэв маягтай байж чадвал ямар зүйлд хүрч болохыг харуулахыг хүсдэг.

YOLOӨөрсдийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

Б.Оюунномин: Одоогоор хамгийн их анхаарч буй зүйл бол англи хэл.

YOLOАмьдралаа шинээр эхлэхээр болбол одоогийнх шигээ амьдралыг хүсэх байсан уу?

Ш.Билэгсайхан: Юуг ч өөрчилмөөргүй байна. Бид хоёрт яг одоогийн энэ л бүх зүйл хангалттай сайхан байгаа гэж боддог.

YOLOТа хоёрын цаашдын хамгийн том зорилго юу юм бол?

Ш.Билэгсайхан: Хуримаа хийснийхээ дараа эерэг энергийг бусдад түгээнгээ амар жимэр амьдрахыг хүсдэг.

YOLOЗалуу үеийнхэндээ зориулж юу гэж зөвлөмөөр байна вэ?

Б.Оюунномин: Дүү нартаа зориулж хэлэх зүйл бол бүгдээрээ зорилго мөрөөдөлтэй байгаасай гэж хүсэж байна. Ямар нэг буруу муу зүйлд сатааралгүйгээр түүнийхээ төлөө тууштай, зоригтой байгаарай гэж уриалж байна.

Ш.Билэгсайхан: Бид хоёр та бүхэндээ үргэлж эерэг энергийг түгээсээр байх болно.

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа, амжилт хүсье!

#Jason&Jayel