Зурган дээр АЯТАЙХАН гарах 12 АРГА


Сондор | YOLO.MN
2017-06-12

Зөвхөн фото модель хүн л зурган дээр гоё гардаг гэж бодож байвал эндүүрч байна шүү. Учир нь хүн хүсвэл мөн камерийн өмнө  бага зэрэг хичээвэл аятайхан гарч болдог юм шүү. Тэгвэл зураг авахуулахдаа ямар байрлалаар зогсож, сууж эсвэл гараа байрлуулбал зөв бөгөөд аятайхан харагддагийг дараах фото мэдээллээс аваарай.

Эрүүгээ дээш нь өргө

Эрүүгээ доош болгох нь хүнийг сулбагар, өөртөө итгэлгүй мөн духаараа харсан ууртай мэт харагдуулдаг. Тиймээс эрүүгээ аль болох өргөх нь шанаагаараа ч нарийн харагдуулдаг давуу талтай.


Элгээ тэвэрч болохгүй

Хоёр гараа зөрүүлж элгээ тэврэх нь хүнийг их эв хавгүй болгодог. Тиймээс гараа суллаад Ингэх нь хүзүүг чинь мөн урт, өндөр харагдуулдаг.


Байрлалаа анзаар

Хэрэв суугаа байдлаар зураг авахуулж байвал нуруугаа цэхлээрэй. Эс тэгвээс урд гэдэс нугаларч тарган мэт харагдуулдаг.


Өнцөгдөж  сууж болно

Цээж зураг авахуулаагүй л бол заавал  камерийн эгц өөдөөс харах албагүй юм. Харин үүний оронд баруун эсвэл зүүн талаараа өнцөгдөж авахуулж болно.


Биеэ хагас эргүүл

Хэрэв дээрх өнцөгдөж сууж байгаа нөхцөлд биеэ  камер руу бага зэрэг буюу 45 градусын налуутай эргүүлж болно. Ингэх нь бэлхүүсийг илүү нарийн харагдуулдаг.


Гараа хаана тавьж байгаагаа анзаар

Суугаа байдлаар зураг авахуулах гэж буй үед гараа яахаа мэддэггүй шүү дээ. Харин үүний оронд зураг дээрх шиг байрлал авбал илүү цэгцтэй, ихэмсэг дүр төрхийг илтгэнэ.


Ямар нэгэн өнцөг бий болго

Гараа унжуулан зогссоноос ямар нэгэн поз авч, өнцөг гаргаж (гараа хажуудаа авах гэх мэт) зогсох нь илүү үр дүнтэй. Ингэх нь хувцас болон биеийг чинь илүү тодотгож өгнө.


Шулуун болон өнцөгт байрлалыг хослуулах

Яг дээр дурдсан зөвлөгөөтэй төстэй мэт боловч их биеийн шулуунтай нугалсан гарын өнцөг гэх мэттэй хослуулбал аятайхан харагддаг.Үүнийг мөн нэг хөлөө өргөх байдлаар ч харуулж болно.


Хэлхгэр хувцаснаас зайлсхий

Хэлхгэр хувцас махлаг харагдуулахаас гадна биеийн харьцааг алдуулсан мэт санагдуулдаг. Хэрэв үнэхээр ийм төрлийн хувцас өмссөн бол хоёр гараа ташаандаа авч болно.


Камерийн өөдөөс тохойгоо бүү чиглүүл

Ингэх нь чиний гарыг илүү богино харагдуулдаг. Харин үүний оронд гараа хацартаа үл ялиг хүргэсэн байдлаар авахуулж болно.


Үл ялиг л хүр

Шанаагаа хэт тулах гэх мэт биеийн хөдөлгөөнийг хэтрүүлэх хэрэггүй. Харин үүний оронд дээр дурдсанчлан үл ялиг л хүргэхэд болно.


Царайгаа тодотго

Гараа зангидан шанагааа тулах нь тийм ч сайхан санаа биш. Харин үүний оронд зураг дээрх шиг авахуулаарай. Хамгийн эхэнд өгүүлсэнчлэн эрүүгээ дээш өргөн царайгаа тодотгоорой.

Бид дараагийн удаад хөвгүүдэд зориулж зурган дээр аятайхан гарах аргуудаас хүргэх болно. 

#picture #nice #12way