YOMO - Албан ёсны эрхтэй МАНГА “мэндэллээ”


YOLO.mn | YOLO.MN
2020-07-03

Зохиогчийн албан ёсны эрхтэй, Монгол орчуулгатай комик контентуудыг Мобиком Корпораци ХХК нь Японы “Канебан” Корпорацитай хамтран YOMO нэртэйгээр танилцуулж байна.

Дэлхийн олон оронд мангаг шимтэн уншиж, шүтэн биширдэг олон сая уншигчид бий. Тэгвэл одоо Монголын үзэгч, уншигчид албаны ёсны эрхтэй манга комик контентуудыг Android, iOS апликейшн татан ашиглахаас гадна www.yomo.mn цахим сайтаар зочлон хүсэн хүлээсэн мангагаа эх хэлээрээ унших боломжтой боллоо.

Мөн албан ёсны эрхтэй мангануудыг эх хэлээрээ хүлээн аваад зогсохгүй Япон, Англи хэлний сонголттойгоор унших боломжтой бөгөөд үйлчилгээний эрхээ нэг сараар авах эсвэл зөвхөн нэг контентыг сонгон төлбөрөө төлөөд унших гээд маш олон боломж нэгэн зэрэг нээгдэж байна.

Мобиком Корпораци ХХК нь Японы уран зургийн түүхтэй салшгүй холбоотой “урлаг” гэгдэх мангаг Монголдоо албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байгаа харилцаа холбооны салбарын анхдагч байгууллага болж байна. Бид хэзээ ч уйдамгүй, онц сонирхолтой шилмэл Мангаг уншигч олондоо хүргэн ажиллах бөгөөд та гар утсаараа доорх QR кодыг уншуулан YOMO апликейшнаа татаж суулгаарай. 

#Манга #YOMO