Саяхан үерхлийн мэдээгээрээ шуугиан тариад байсан залуу хос Жэни Каи нар албан ёсоор салсан тухайгаа мэдэгджээ. Тэдний үерхлийг нэгдүгээр сарын 1-ны өдөр олон нийтэд зарлагдсан ч тэд сар хүрэхгүй хугацаанд салав. Хоёулаа ажилдаа илүү их анхаарч ажиллахыг хүссэн ба хэдий хоёр тийш болсон ч нэг нэгнээ дэмжиж, уран бүтээлчийнх нь хувьд хүндэтгэх болно гэдгээ илэрхийлжээ.
Олон нийт Жэни Каи хоёрын салалтын тухай мэдээлэлд маш олон таамаг дэвшүүлж байна. Зарим нь “Одоо болтол нууцаар үерхэж байж магадгүй” гэсэн бол, зарим хүн “Dispatch сайт тэднийг дөнгөж бие биенээ таньж эхэлж байхад нь үерхлийг нь дэлгэчихлээр тэд цаашид яаж тайван үерхэх юм. Бусдын хувийн амьдралд дэндүү халдсан хэрэг байлаа” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх