Солонгосын алдарт BTS хамтлагийн харьяалагддаг Big Hit энтертайнмент TXT хэмээх хөвгүүдийн шинэ хамтлагийнхаа гишүүдийн танилцуулгыг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлжээ. Гишүүдийн танилцуулга видео цацагдаж эхэлсэн даруйдаа Youtube дээр тус бүрдээ 10 сая гаруй хандалт авчээ. Удахгүй анхны гараагаа хийх гэж байгаа тус хамтлагийн гишүүдийн танилцуулгыг хүлээн авна уу.
1. Choi Yeon Jun
Тайзны нэр: Yeonju
Төрсөн өдөр: 1999 оны 9-р сарын 13 /20 настай/
Иргэншил: Солонгос
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: реппер, бүжигчин
Тэр хамтлагийнхаа хамгийн ахмад гишүүн. Чихэндээ пиэрсингтэй. Bighit-д орохын өмнө CUBE энтертайнментэд бэлтгэгдэж байжээ. Өмнө нь рамены газар ажилладаг байсан. Ахлах сургуульд байхдаа маш нөхөрсөг, эелдэг ааштай царайлаг гэдгээрээ алдартай нэгэн байжээ.
Танилцуулга видео
2. Choi Soo Bin
Тайзны нэр: Soobin
Төрсөн өдөр: 2000 оны нэгдүгээр сарын 14 /19 настай/
Иргэншил: Солонгос
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: хамтлагийн ахлагч, реппер, дуучин
Хамтлагийнхаа хамгийн өндөр нь учраас түүнийг “өргөст хэмх” хэмээн хочилдог. Өндөр нь 184 см. Шүтэн бишрэгчид нь түүнийг BTS-ийн Жонгүүгтэй үнэхээр адилхан гэдэг. Тэр сүү уух маш дуртай. Мөн хөгжим зохиох авьяастай. Дууны багш нь түүнийг яг л сахиусан тэнгэр шиг хоолойтой гэдэг байв.
Танилцуулга видео
3. Heuning Kai
Тайзны нэр: HeuningKai
Төрсөн өдөр: 2002 оны наймдугаар сарын 24 /17 настай/
Иргэншил: Солонгос, Америк
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: үндсэн хоолой, макни
Big Hit-ийн анхны гадаад уран бүтээлч. Солонгос, Англи, Хятад, Португал хэлтэй. Kai-ийн ээж Солонгос харин аав нь Бразил гаралтай Герман хүн юм. Kai өөрөө Хавайд төрсөн. Тэрээр нэг эгч, нэг охин дүүтэй, эгч нь Солонгосын VIVA хамтлагийн гишүүн. Kai гитар болон төгөлдөр хуур маш сайн тоглодог. Ахлах ангидаа LiLa-Art урлагийн сургуульд сурдаг байсан.
Танилцуулга видео
4. Kang Taehyun
Тайзны нэр: Taehyun
Төрсөн өдөр: 2002 оны дөрөвдүгээрсарын 11 /17 настай/
Иргэншил: Солонгос
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: реппер, макни
Taehyun англиар чөлөөтэй ярьдаг бөгөөд бага байхдаа youtube-ээр хэрхэн англиар ярьж сурах талаар хичээл заадаг байжээ. Дунд сургуульдаа царайлгаараа нэлээд алдартай нэгэн байсан бөгөөд багаасаа л олон зар сурталчилгаанд тоглодог байв.
Танилцуулга видео
5. Choi Beomgyu
Тайзны нэр: Beomgyu
Төрсөн өдөр: 2001 оны гуравдугаар сарын 13 /18 настай/
Иргэншил: Солонгос
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: бүжигчин, дуучин
Хуучин рок хамтлагийн гишүүн байсан тэрээр цахилгаан гитар сайн тоглодог. Hanlim Multi-Art урлагийн ахлах сургуульд сурдаг байсан. Ангийнх нь хүүхэд түүнийг ангид байгаа үгүй нь мэдэгддэггүй маш чимээгүй дуугүй, хичээлдээ сайн, англиар чөлөөтэй ярьдаг хүүхэд байсан гэжээ. Beomgyu 3 жилийн турш Big Hit-д бэлтгэгдсэн. Тэр BTS-ийн гишүүн Suga-гийн явдаг байсан англи хэлний сургалтад явсан. Маш сайн сурлагатай нэгэн байжээ.
Танилцуулга видео
BTS-ийн фэнүүд бага гишүүн болох Жонгүүг доороо дүү нартай болох нь хэмээн хөгжилтэй зураг, бичлэг нийтэлжээ. Мөн TXT-ийн удахгүй гарах шинэхэн дууг хүлээж хоёр хамтлагийн лого, видео клип зэрэг нь хоорондоо ямар нэгэн холбоотой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх