Өсвөр насны охидод урам нэмэх 5 кино


Д.Нямханд | YOLO.MN
2019-01-18

1. “Wild Child” - (Гөжүүд охин) Сахилгагүй, дураараа өссөн, хэрсүү охин Поппинг аав нь Английн охидын сургууль руу илгээнэ. Эндхийн охидоос огт өөр зан авиртай Поппинд шинэ сургууль, шинэ орчинд дасан зохицох хэцүү байх болно.

2. “Me and Earl and the dying girl”-(Ерл бид хоёр болон үхэж буй охин) Энэ кинонд хавдраар өөд болох гэж буй ахлах сургуулийн охин танд юу үнэ цэнэтэй болохыг ойлгуулах болно. Гэхдээ тэр чигтээ гунигтай түүх биш, хайр нөхөрлөлийн тухай өгүүлэх сонирхолтой кино юм.

3. “Juno” - (Жуно) 16 настай сурагч охин Жуно бие давхар болдог. Хүүхдээ авахуулах гэснээ тэр төрүүлж, хүнд өргүүлэхээр шийднэ...

4. “Freaky Friday”- (Галзуу баасан) Сонсдог дуу, киноноос эхлээд бүх юм нь эсрэг тэсрэг ээж охин хоёр. Гэвч хувь заяа сорьж, тэдний биеийг сольж орхино.

5. “Mean Girls” - (Дэггүй охид) Кэди Хэрон бол эцэг эхийнхээ ажлаас болж Африкт өсөж торнисон нэгэн. Учир нь түүний аав ээж Африкт амьтан судлалын төвд ажиллахаар болж, Кэди Америкийн нэгэн ахлах сургуульд орохоор болдог. Энд түүнийг Африкийн махчин амьтдаас илүү аймшигтай зүйлс хүлээж байлаа.

Эх сурвалж:kino.mn

#Movie