Анги хамт олон нэгдмэл (коллективтэй), нийтэч байх нь дунд сургуулийн амьдралын гэрэл гэгээтэй дурсамжийн нэг болдог. Харин эсрэгээрээ дотроо хэд хуваагдсан, бие биеэ өөлсөн, шүүмжилсэн байвал хэнд ч сайхан санагдахгүй нь мэдээж. Энд сийрүүлэх түүх нь энэ талаар өгүүлэх юм.
Бостоны нэгэн ахлах сургуулийн төгсөлтийн өдөр сургуулийнх нь нэг давхрын коридорын хана бүхэлдээ төгсөгчдийн хөрөг бүхий 411 гар зураг дэлгээтэй байжээ. “Хэн үүнийг хийв, ямар зорилготой ингэв” хэмээн бүгд гайхаж хоорондоо шивэр авир хийлдэж байв.
Энэ бол тус сургуулийн сурагч 18 настай, Филлип Сосагийн уран бүтээл байжээ. Тэрээр нийт төгсөгчдийн зургийг өөрийн санаачилгаар ийнхүү зуржээ. Тэрээр энэ талаар “Би өдөр бүр 1-2 хүүхдийн хар зургийг нүүрсэн харандаагаар зурдаг байсан. Манай сургуульд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл цөөнгүй ажиглагддаг. Мөн манай анги ч дотроо нэлээн тархай бутархай, хуваагдмал байдаг. Би үүгээрээ хүн бүрт гэрэл гэгээтэй, эерэг төрх байдаг юм шүү, хүн бүрийн онцлогийг энгийнээр хүлээн авах хэрэгтэй гэдгийг харуулахыг зорьсон юм” хэмээжээ.
Тэр үнэхээр ухаалаг хүү юм. Бусдыг ямар нэгэн онцлогоор нь ялгаварлан гадуурхаж тусгаарлах нь хамгийн байж боломжгүй үзэгдэл юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх