“Монгол бичгийн улсын уралдаан”-ы шагналын эзэд тодорлоо


Т.Онон | YOLO.MN
2024-05-08

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран зохион байгууллаа.

22 дахь жилдээ болсон “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн хоёрдугаар байрны 343 тоот танхимд зохион байгуулав. Уралдаанд нийслэл болон орон нутгаас 400 гаруй оролцогчид оролцлоо.

Энэ удаагийн уралдааныг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, МУИС пресс дэлгүүр, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Арвин хад ХХК, Хан төгс ур ТББ, МУИС-ийн 1994 оны төгсөгч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, МУИС-ийн 1977 оны төгсөгч ерөнхий боловсролын “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн монгол хэлний багш Д.Хишигсүрэн, МУИС-ийн 2014 оны төгсөгч ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав зэрэг байгууллага, хувь хүн дэмжин ажиллав.

Уралдаанд, албан хаагч, багш, мэргэжилтэн, оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар “Монгол бичгийн өв сан” сэдвийн хүрээнд өрсөлдөв. Мөн “Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч” төрөлд байгууллага, олон нийтээс монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор шалгарууллаа.

Уралдааны дүн:

Мэргэжлийн ангийн оюутан

  • I           Э.Энхзул                   МУИС, БМХУЗБ, 4-р түвшин
  • II          Ч.Өнөрзаяа              МУИС, БМХУЗБ, 1-р түвшин
  • III         Л.Цэцэнбилэг          МУБИС, МХУЗБ, 4-р түвшин
  • IV        Б.Хүслэн-Эрдэнэ    МУИС, БМХУЗБ, 3-р түвшин

Мэргэжлийн бус ангийн оюутан

  • I           Б.Энхжин                  МУБИС-Математикийн багш
  • II          М.Номин                   МУИС-Нягтлан бодох бүртгэл
  • III         Ц.Биндэръяа           МУИС-ОХНУС
  • IV        Б.Лхагвачимэг         МУИС-Компьютерийн сүлжээ

Мэргэжлийн багш /ЕБС/

  • I           Б. Оюун-Эрдэнэ      Хөвсгөл аймаг, Мөрөн сум
  • II          Н. Дүүриймаа          “Шинэ монгол Харумафүжи” сургууль
  • III         Н. Бямбасүрэн        “Баянзүрх цогцолбор” сургууль
  • IV        Э. Лхагва-Очир       “Шинэ монгол Харумафүжи” сургууль

Мэргэжлийн албан хаагч

  • I           Т. Мөнхням               МУҮНС-гийн төслийн ажилтан
  • II          Х.Түвшинтүлхүүр    “Болорсофт” компанийн төслийн ажилтан
  • III         Г. Гэрэлмаа              “Чингис Хаан Үндэсний Музей”-н

эрдэм шинжилгээний дэд ажилтан

Мэргэжлийн бус албан хаагч

  • I           М.Мөнхжаргал         Малын эмч (Сэлэнгэ аймаг)
  • II          Т. Дан-Аажав            Хүний их эмч (Улаанбаатар, СХД)
  • III         Ч. Бат-Өлзий           Электроникийн инженер (Зуузай электроникс ХХК)

Цахим бичвэр

  • I           Т. Мөнхням               МУҮНС-гийн төслийн ажилтан
  • II          М. Ганбагана            Дундговь аймгийн “Цэгц билиг” сургууль
  • III         Ш.Ширнэн                “Монгол билиг оюун” цогцолбор сургууль

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч

Олон нийтийн сүлжээний “Монгол бичиг” бүлэг

#medee