Алдарт Queen хамтлагийн түүх намтрыг өгүүлсэн "Bohemian Rhapsody" хэмээх кинонд Фредди Меркюригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек болон Меркюригийн анхны сүйт бүсгүй болох Мэри Астанагийн дүрд тоглосон Люси Бойнтон нар албан ёсоор үерхэж эхэлснээ зарлав. Тэд анх 2017 онд кино зураг авалтын үеэр танилцаж дотносож эхэлжээ.
Кино зураг авалт эхэлснээс хойш Малек Люси Бойнтонтой уулзахаар түүний амьдардаг Лондон хотод байнга очдог болсон байна. Люси Бойнтон, Рамин Малек 2018 оны 11-р сарын 18-нд Калифорни мужийн Холливудын кино театр, Рафланд төвийн “Рэй Долби Боллрүүм”-ийн 10 дахь жилийн шагнал гардуулах ёслол дээр хамт ирж байв. Гэвч тэд өөрсдийгөө болздог гэдгээ албан ёсоор хараахан зарлаагүй байсан юм. Энэ оны эхний пүрэв гараг буюу нэгдүгээр сарын 3-нд “Palm Springs International Film Festival” шагнал гардуулах ёслолд тэд тус тусдаа ирсэн ч Малек удаан хугацааны туршид яригдсан цуу яриаг хүлээн зөвшөөрч шагнал авах үедээ Люсид хайртай гэдгээ хэлсэн юм. Тэрээр “Би энд байгаадаа маш их баяртай байна. Энэ боломжийг олгосон Палм Спрингс кино наадмынхандаа баярлалаа. Мөн үргэлж миний дэргэд байж, намайг урамшуулж надад итгэдэгт чинь баярладаг шүү хайрт минь, баярллаа Люси Бойнтон ” хэмээжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх