Зурвас бичилгүй уддаг залуугаас зайгаа барих шалтгаанууд


YOLO.mn | YOLO.MN
2018-12-19

Дурласан залуугаас нь зурвас ирэхгүй байгаад шаналан хүлээсэн бүсгүйн түүх чамд ч бас давтагдаж байна уу?

Хайр дурлалдаа харалган болсон бүсгүйчүүд ихэнх тохиолдолд залуугийнхаа тоочсон шалтаг бүрт хүлээцтэй хандсаар байдаг. Хамгийн гунигтай нь хэчнээн зөвтгөхийг хичээвч тэр залуу чинь чамд тийм ч их сэтгэлтэй биш байх вий дээ.

Зурвас илгээлгүй уддаг залуу өөрт чинь сэтгэлтэй эсэхийг дараах байдлаар таньж болно хэмээн Ашлей Ферн хэмээн мэргэжилтэн зөвлөжээ. Үүнд:

1.    Шөнө дунд зурвас илгээдэг. Түүнд чи яагаад өдрийн цагаар биш, шөнө л хэрэг болдог юм бол?

2.    Төлөвлөгөөг чинь эвдэхдээ түүний санаа зовохгүй байгаа бол зүрх сэтгэлийг чинь ч яваандаа шархлуулж чадна.

3.    Хэдхэн үг илгээчихгүй байна гэдэг хүсч байгаа гурван үгийг бүр ч илгээхгүйн шинж.

4.    Одоо чамд цаг гаргахгүй байгаа хүнийг хожим цаг зав гаргана гэж горьдох ч хэрэггүй.

5.    Тэр чамтай зөвхөн оройн цагаар гарч “уух” сонирхолтой байдаг юм биш биз? Оройн хоол бол өөр хэрэг. Оройн хоол илүү халуун дотно хандлага бөгөөд дор хаяж хоёр цаг ярилцах боломж бүрдэнэ. Гэтэл хүн согтоход ихдээ ганц цаг хэрэгтэй.

6.    Ойр дотнын хүмүүстэй чинь танилцахаас тэр зайлсхийж байсан уу? Тэгвэл хэзээ ч гүнзгий дотносох санаагүй гэсэн үг.

7.    Залгаад ярьчихгүй байгаа хүн чамайг найз охиноо гэж ярьж байгаа нь юу л бол.

8.    Та хоёр дотно харилцаанд хэдийнээ орчихсон уу? Тийм бол дотно харилцааны дараа тэр чамтай илүү удаан хамт байхыг хүсч байсан уу, эсвэл даруй явахын түүс болж байв уу? Түүний “Би зөвхөн өөрийн орон дээрээ л тухтай унтдаг” зэрэг үгэнд хууртах хэрэггүй. Тэр яаран одож л байгаа бол хэзээ ч чам дээр нүүж ирэхгүй.

9.    Чиний асуудал, сэтгэл гутрал түүний хувьд хамаагүй мэт байдаг бол чи түүнд “олз” болох хэрэггүй л болов уу.

10.  Тэр чамайг өхөөрдсөн нэрээр дуудаад байгаа нь бүтэн нэрийг чинь санахгүй байгаа хэрэг ч байж болно.

11.  Ажлын өдрүүдэд таг чиг байснаа амралтын өдөр гараад ирж байна уу? Охидыг зарим залуус амралтын өдрийн, ажлын өдрийн гэж хувааж үздэг гэх яриа бий.


12.  Бэлэг өгөх болгонд нь хөөрч догдлоод байна уу? Гэтэл бэлэг заримдаа алга болсон гэмээ нуух арга ч болдог.

13.  Түүнээс тайлбар хүсэх нь үдэж явуулсантай адил үйлдэл болдог.

14.  Одоо болтол чи түүний найзуудтай албан ёсоор танилцаагүй л байна уу? Өөрийн орон зайдаа чамайг оруулахыг үнэхээр хүсч байгаа хүн найзуудтайгаа танилцуулах л байсан байх.

15.  Түүний өнгөрсөн амьдрал чамд нууц хэвээр байна уу? Өнгөрснөө чамаас нуусан хүн ирээдүй чинь болж чадах эсэхийг бодож үзээрэй. Үнэн голоосоо дурласан хүнээсээ юугаа ч нуух хүсэлгүй болдог гэж ярьдаг.

Эх сурвалж: elitedaily.com

#Love