Өсвөр насныхны хамгийн дуртай оддын нэг болох Жейден Смит болон Кара Делевинь нар нэгэн кинонд дурлалт хосуудын дүр бүтээхээр болжээ.
"Life in a year" нэртэй энэхүү уран сайхны кино нь хоёр цаг үргэлжлэх бөгөөд "Overbook" энтэртайментийн бүтээл юм.
17 настай хүү өөрийн найз охиныг эдгэшгүй өвчин туссаныг олж мэдсэнээр киноны үйл явдал эхлэх бөгөөд тэд үлдсэн нэг жилдээ өвчингүй байх байсан бүхий амьдралаа багтаахыг эрмэлздэг аж.
Өсвөр насныханд зориулсан, гунигт түүхтэй энэхүү киноны зураг авалт энэ хавар эхлэх аж. Дашрамд сонирхуулахад "Overlook" энтэртаймент нь Жейден Смиттийн аав Вилл Смиттийнх аж. Тиймээс Вилл Смиттийг энэхүү киног найруулж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Кара бол сайн модель төдийгүй чадварлаг жүжигчин бөгөөд хамгийн сүүлд гол дүр бүтээсэн “Valerian and the city of a thousand planets” кино нь энэ оны долдугаар сард нээлтээ хийх юм.
Харин Жейдений хувьд “Каратэ хүү”, “Орхигдсон ертөнц” болон “Аз жаргалын эрэлд” гэх мэт олон алдартай кинонд гол дүр бүтээсэн туршлагатай нэгэн аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх