Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тайвшрах өөр дээр арга мэдэхгүй байна
Сайн байна уу? Би 15 настай охин. Сүүлийн нэг хоёр сар, биений юм ирсэн хэд хоног зан ааш маань өөрийн эрхгүй өөрчлөгдөж, юманд амархан уурлаж бухимддаг болсон.
ЗӨВЛӨГӨӨ: Заавал уурлах албатай биш гэж өөртөө хэлж байгаарай
Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Уурлаад байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Одоо хэзээ, хаана, яг ямар үед уурлаж буй тухайгаа тэмдэглэл хөтөлцгөөе. Хэнд, юунд уурласан бэ гэдгээ ядаж долоо хоног хөтөлсөн тэмдэглэлээ харж байгаад тэр нөхцөл байдлаас өөрийгөө яг яагаад юунд уурлаад байна вэ гэдгээ мэдээрэй. Дараа нь боломжтой бол тэр нөхцөл байдал үүсэх үед тоохгүй байхыг хичээж эсвэл зүгээр л холдоорой.
Амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх