Дуучин Женнифер Лопез Super Bowl-ийн тайзан дээр Шакиратай хамт гүйцэтгэсэн үзүүлбэртээ сэтгэл хангалуун бус байдаг талаараа өчигдөр буюу 6-р сарын 14-нд Netflix-т тавигдсан "Halftime" баримтат киноны үеэр ярьжээ.
Лопез 2020 оны хоёрдугаар сарын 2-ны ням гарагт Майамид Super Bowl шоуны талаар илэн далангүй ярьж, тэр дундаа Шакиратай хамт тайзан дээр гарах нь онцгүй санаа байсан гэжээ.
Лопез баримтат кинондоо "Хоёр уран бүтээлч Super Bowl-ын тайзан дээр нэгэн зэрэг гарах нь энэ дэлхийн хамгийн онцгүй санаа байсан” гэжээ. Дуучин өөрт төрсөн сэтгэгдлээ ний нуугүй илэрхийлэхдээ санаа зовохгүй гээд “Бид үзүүлбэрийн бэлтгэл ажилдаа орсон цагаас л хар дарсан зүүд шиг байсан” гэжээ.
Тухайн үед Лопез "Hustlers" кинонд тайчигч бүсгүйн гол дүрд тоглож байсан ба тайзан дээр дүрийнхээ хэсгээс харуулахыг зорьж шонтой бүжиг хийсэн гэжээ.
Тэрбээр "Би 50 настай ч тайчигчийн дүрд тоглож карьерийнхаа хамгийн том амжилтыг үзүүлсэн жүжигчин. Эмэгтэй хүний тачаангуй байдал болон ухааныг объектив болгон хослуулах арга замаа олж чадсан эмэгтэй. Энэ бүхнийг харуулахыг хүссэн талбар маань Super Bowl байсан" гэжээ.
Мөн тэрээр өөрийн карьерын тухай ярихдаа, латин уран бүтээлчид зөвхөн дүр төрхөөрөө гарч ирдэг гэх хэвшмэл ойлголтын тухай өгүүлээд "Эмэгтэйчүүдийн зөвхөн тачаангуй байдлыг олон нийт хүлээж авахгүй гэж би боддог. Өөрийнхөө хэн бэ гэдгийг үгүйсгэх боломжгүй. Тиймээс эдгээр нь зэрэгцэн оршиж байж хүнийг илэрхийлдэг" хэмээжээ.
2020 оны Super Bowl наадам дахь тэдний үзүүлбэр:
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх