“Автомат Робот 2018” тэмцээний аваргууд тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2018-11-27

Дэлхийн олон улсад оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.

Харин манай улсад зураасан замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” сайн дурын клубын оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлжээ.

Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол  2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдийн Робокон Нийгэмлэг”  ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран  Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан

  • Тойрог замын уралдаан
  • Шулуун замын уралдаан
  • Робот хөл бөмбөг
  • Шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсоноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болон өргөжжээ.


2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот"тэмцээний хүрээнд "Robot Race" хэмээх төрлийг шинээр оруулж байна “Robot Race" төрлийн онцлог нь муруй хэлбэрийн битүү замаар уралддаг бөгөөд уралдааны замын хэлбэр, саадыг тэмцээний өдөр хүртэл нууцалдагт байна.

Энэ удаагийн тэмцээнд

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд

  • Улаанбаатар хотоос Улаанбаатар хотын 1, 20, 23, 53, 74,88,  97, 102, 127, 111, 133, 142-р сургуулиуд, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, ШУТИС Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Зохион бүтээгч дугуйлан, Монгол-Солонгосын Политехник Коллеж, Оюунлаг БДС, Монгол коосэн, Braintime робот, электроникийн сургалтын төв, Oni STEM сургалтын төв, Хөөрхөн шар шувуу сургалтын төв,
  • хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн 1-р сургууль, Увс аймгийн 1-р сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумийн ЕБС,Завхан Тосонцэнгэл 1-р лаборатори сургууль , Дархан-Уул аймгийн  ШУТИС Дарханы Технологийн Сургууль, Өвөрхангай Лаборатори Мэргэд сургууль, GMIT, МУИС-ХШУИС нийт 27 сургуулийн 85багийн 134 сурагч оролцсон байна.

Харин их, дээд сургуулийн ангилалд

МУИС ХШУИС, МУБИС, Монгол Солонгосын Политехник Коллеж, Тээврийн дээд сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын ИС болон ШУТИС-ийн салбар МХТС, ЭХИС, ҮТС ба Дарханы Технологийн сургууль гэсэн 11 сургуулийн 39 багийн 91 оюутан оролцжээ.


АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ҮР ДҮН

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-робот-2018 намрын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиолоо.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр БСШУСЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн О.Дүнжиннамдаг, ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Х.Загарзүсэм, Ц.Тэнгис, Б.Дорж, Л.Батзориг, Ц.Хүрэлбаатар, Ө.Сүх-Очир, ШУТИС, МехТС-ийн багш Д.Болдбаатар нар ажиллалаа.

ШУЛУУН ЗАМЫН УРАЛДААНД 36 сургуулийн 89 баг өрсөлдсөнөөс

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Тэргүүн байрыг Braintimeробот, электроникийн сургалтын төвийн Б.Батхишиг ахлагчтай BRAINTIME-3баг ,
  • Дэд байрыг Braintimeробот, электроникийн сургалтын төвийн Э.Баянбатахлагчтай BRAINTIME-2баг эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд

  • Тэргүүн байрыг ШУТИС ДаТСургуулийн Б.Санжидсүрэн ахлагчтай The One баг,
  • Дэд байрыг ШУТИС ДаТСургуулийн Г.Нямсүрэн ахлагчтай Complex баг тус тус эзэллээ.

ШООНЫ ТЭМЦЭЭНД 12 сургуулийн 13 баг өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний дүнд

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймаг Батсүмбэр сумын ЕБСургуулийн багш У.Болормаагийн удирдсан Е.Элемс ахлагчтай Хас хөдөлгүүр-2 баг Тэргүүн,
  • Дэд байрыг Увс аймаг Цогцолбор 1 дүгээр сургуулийн Энхсайхан ахлагчтай Electro баг
  • Б.Сумъяа ахлагчтай Хасхөдөлгүүр-1 баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Их дээд сургуулиудаас Технологийн Дээд Сургуулийн А.Мөнхбаяр ахлагчтай ТДС-робот Тэргүүн байрыг эзэллээ.


Мөн Oni STEM edu center Сургалтын төвийн Амарболд ахлагчтай Кубот-2 багийн роботыг “Шилдэг дизайн” , Төмөр Замын Дээд Сургуулийн  Б.Энхжин ахлагчтай ОБГОН-2 багийн роботыг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор тус тус шалгарлаа.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25-НЫ ҮР ДҮН

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр ШУТИС-ҮТС-ийн багш Д.Пүрэвмагнай, ШУТИС-МХТС-ийн багш Ч.Батчулуун, Н.Ганхуяг, Г.Дугарчулуун, Н.Чулуунбаатар, Б.Мөнхбаяр нар ажиллалаа.

ROBOT RACE ТЭМЦЭЭНД 18 сургуулийн 34 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай даван,

  • 24 секунд 59 долийн хугацаанд барианд зөв орж ирсэн Зохион бүтээгч дугуйлангийн С.Батгэрэл багшийн удирдсан А.Тэмүүлэн, А.Жадамба нарын “ЗОХИОН БҮТЭЭГЧ-1” баг тэргүүн байр
  • 32 секунд 77 долийн хугацаанд барианд зөв орж ирсэн Зохион бүтээгч дугуйлангийн С.Батгэрэл багшийн удирдсан Э.Сэргэлэнгийн “ЗОХИОН БҮТЭЭГЧ-3” баг дэд байрыг эзэллээ.

Мөн “Өсөх ирээдүйтэй баг”-аар Технологийн Дээд Сургуулийн Сандагаа багшийн удирдсан А.Мөнхбаяр, А.Лхагва-Очир нарын “ТДС РОБОТ”баг шалгарлаа.

ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 7 сургуулийн 8 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн ахлах сургуулийн Н.Насанбуян багшийн удирдсан Г.Шинэбат, Г.Мөнх-Оргил нарын I ROBOT баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-МХТСургуулийн Цэрэнлхам багшийн удирдсан Т.Ганцолмон, А.Жавхлантөгс нарын ТС.17-3 баг ДЭД байр
  • Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургуулийн Ц.Цэен-Ойдов багшийн удирдсан Б.Эрдэнэтулга, Л.Жамъяншарав нарын “Алтайн мазаалай” баг ГУРАВДУГААР байрын эзнээр шалгарлаа.

 

#Competition