TRAVEL LEARN AND COOK - Tа aялах дуртай юу?


YOLO.mn | YOLO.MN
2018-11-19

Ж. Энхбаярын 3 дахь ном "TRAVEL LEARN AND COOK"-ийн нээлт энэ сарын 15-нд болж, номонд, хоолонд мөн аялалд дурлагч уншигчтайгаа зохиогч нэгэн үдшийг өнгөрөөлөө. Ж.Энхбаярын гэх тодотголтой "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ?" болон "Бид бүгд Феминист байх хэрэгтэй" номууд Монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүгдэд хүрч байсан бол "TRAVEL LEARN AND COOK" ном нь түүний бичиж, хэвлэн гаргаж буй анхны ном.  Тус номонд түүний аялж амьдарсан орнуудын тухай дурсамжууд болон олон орны хоолны жорууд орсон төдийгүй англи хэл дээр бичигдсэнээрээ онцлог.

"TRAVEL LEARN AND COOK" номонд нийт 17 орны 60 гаруй хоол, амттан, нарийн боовны жор орсон бөгөөд үүнд түүний олон орны найз нөхдийн жорууд багтсанаас гадна, аялж амьдарч байсан газруудынх нь хөгжилтэй түүх, дурсамжууд орсноороо номыг зөвхөн хоолны ном төдийгүй аяллын ном болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Ж.Энхбаяр хэдийгээр хуульч, мөн энтэрпрэнэр боловч аяллаас сэдэвлэсэн олон орны хоолны номыг англи хэл дээр гаргаж уншигчдадаа хүргэж байгаагаараа Монголд анхдагч болж байгаа юм.

Тус ном 2018 оны 11-р сарын 20-ноос эхлэн Интэрнoм, Аз Хур, гэх мэт номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

"TRAVEL LEARN AND COOK" ном танай гал тогоонд зайлшгүй байх ном гэдэгт итгэж байна.

 

#Travel