UBike энэ сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа түр зогсоож ирэх хавраас үргэлжлүүлэхээр болсон байна.
Учир нь улирлын байдлаас шалтгаалж Монголд дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл дугуй унах нь тохиромжтой байдаг ажээ.
Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд UBike аппликэйшнийг 10.000 гаруй иргэн гар утсандаа суулгаж, 3000 гаруй иргэн өдөр тутам хэрэглэсэн бөгөөд нийт 28.075 иргэн UBike унасан байна.
Тус үйлчилгээг үзүүлдэг "Никель Ганба" ХХК-ийн зүгээс "Үр дүн маш сайн байлаа. Энэ жил 200 дугуйтай ажилласан. Ирэх жил 500 дугуйтай болох төлөвлөгөөтэй байна" гэжээ.
Сэтгүүлч А.Мишээл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх