Гэрэл зургийн уралдаан зарлажээ


Оюука | YOLO.MN
2017-02-06

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ”Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” нэртэй олон улсын хурлыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах гэж байна.

Уг хурлаар өрх, хүүхдийн байгууллага болоод эрүүл мэндийн байгууллагын ариун цэврийн байгууламжийн асуудлыг тус тус хэлэлцэх юм. Энэхүү хурлыг угтаж “Ариун цэврийн байгууламж-шийдэл-эрүүл орчин“ гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байгаа аж. Уралдааныг дараах удирдамжийн дагуу явуулна.

Гэрэл зургийн уралдааны бүтээлд тавигдах шаардлага

Сэдэв:

“Ариун цэврийн байгууламж-шийдэл-эрүүл орчин” сэдвийн хүрээнд ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар дараах асуудлыг (ус хангамж,  жорлон, муу усны нүх, зайлуулах систем, хог хаягдал г.м) бүтээлдээ тусгасан байх.

  • Өрхийн ариун цэврийн байгууламж
  • Хүүхдийн байгууллагын ариун цэврийн байгууламж
  • Эрүүл мэндийн байгууллагын ариун цэврийн байгууламж

Тавигдах шаардлага:

  • Монгол орны хүйтэн уур амьсгалтай нөхцөлд тохирсон шийдэл бүхий ариун цэврийн байгууламжийн арга замын талаарх шийдлийг харуулсан байх; 
  • Гэр хороололд дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хэрэглээний талаарх бодит шийдлийг харуулсан байх;
  •  Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел,  босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел. нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй;
  • Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх;
  • Бүтээлд бүх төрлийн программ, техник, технологийн дэвшлийг ашигласан байж болно;
  • Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой ба байгууллагын эрхийг зөрчөөгүй. тэдгээрийн эзэмшлийнх биш байх;
  • Гэрэл зураг нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй байх.
  • Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх;
  • Уралдаанд оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй.

Шагналын сан:

Шагналыг олон улсын хурлын хаалтын үйл ажиллагааны өдөр гардуулна.

  • Нэгдүгээр байр-өргөмжлөл, зургийн аппарат-1
  • Хоёрдугаар байр- өргөмжлөл, дуран-1
  • Гуравдугаар байр-өргөмжлөл, аппаратны хөл-1

Бүтээлийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны 17.00 цаг хүртэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 301  тоотод хүлээн авна. Бүтээлийг тайлбарын хамт 40см*30 см хэмжээтэйгээр, оролцогчийн анкетыг http://www.ncph.gov.mn/ цахим хуудсын зарлал хэсгээс татан авч бөглөж хүлээлгэн өгөх ба bolor@ncph.gov.mn, oyun@ncph.gov.mn хаягаар хүлээн авах аж.

#photography #teenagers