MIT-ын хөгжүүлсэн тоглоомыг тоглож амьд хүнээр хүссэнээ хийлгэх боломжтой


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-10-30

Сүнсний баярыг тохиолдуулан нээж буй BeeMe нэртэй тус тоглоомын зорилго нь гол дүрийн баатар Zookd нэртэй хорон санаат хиймэл оюун ухааныг дийлэх гэнэ. Харин тус баатар буюу амьд хүнийг юу хийхийг нь үзэгчид удирдана.

Жишээлбэл үзэгчид түүнээр хийлгэх үйлдлийг санал болгох ба бусад үзэгчид түүнд нь дэмжсэн эсвэл няцаасан санал өгнө. Ингээд хамгийн их санал авсан үйлдлийг гол дүрийн баатар хийнэ. Мэдээж түүний хийж буй үйлдэл, харж буй зүйл болгоныг нь үзэгчид бас давхар харах юм.

Тэгэхдээ энэ нь энгийн тоглоом бус нэг төрлийн судалгаа гэнэ. Тодруулбал тоглоомын хөгжүүлэгчид олон хүмүүс нэг зорилгын төлөө нэгдэж чадах эсэхийг мэдэхийг хүсжээ.

Тус тоглоом Монголын цагаар 11-р сарын 1-ний өглөөний 11 цагт эхлэх аж. Хэрэв та оролцохыг хүсвэл энэ сайт руу ороорой.

Эх сурвалж: dailymail.co.uk

#Halloween, #Technology