ФОТО: “Miss Universe Mongolia 2018” тэмцээн боллоо


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-10-18

Бүсгүйчүүдийн мэдлэг, авьяас чадвар, гоо зүй, хувцаслалт, харилцаа, хандлага зэрэг олон зүйлсийг шалгууртаа багтаан ялагчаа тодруулдаг “Miss Universe 2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцох эрхийн эзнийг шалгаруулах үйл явдал өчигдөр буюу 2018 оны 10-р сарын 17-нд Corporate Hotel & Convention Center-ийн концертийн танхимд болж өндөрлөлөө.

Үндэсний ялагч шалгаруулах энэ тэмцээнд 70 гаруй оролцогчдоос бусдыгаа манлайлсан шилдэг 14 оролцогч титмийн төлөө өрсөлдсөн юм.

Тэмцээний шүүгчээр Mongolian Beauty Association ТББ-ын тэргүүн, Miss Universe тэмцээний Монгол улс дахь лиценз эзэмшигч Ж.Анхбаяр, “Siilen Cashmere” компанийн захирал Г.Хулан, Топ модель Г.Уранцэцэг, жүжигчин А.Туяа нар ажиллалаа.

Шүүгчдийн дүнгээр шилдэг таван оролцогчоор №1 Ц.Баяндэлгэр, №4 М.Дашбалжид, №5 Г.Дөлгөөн, №13 Б.Намуун, №14 Д.Долгион нар шалгарсан юм. Мөн үзэгчдийн таашаалд нийцсэн миссээр №2 Б.Батцэцэг шалгарч шилдэг зургаан оролцогч дараагийн шатанд оролцох боломжтой болсон юм.

Оролцогчдын дараагийн шалгаруулалт асуулт хариултын шат байлаа. Эх орноо төлөөлөн оролцох ялагч нь гадаад хэлний мэдлэгтэй байх учраас англи хэлээр асуултад хариулж, тэмцээний бусад үзүүлэлт, онооны нийлбэрээр шилдгүүд тодорлоо.

Тэмцээний гуравдугаар байранд хувийн дугаар 05 Гэрэлзулын ДӨЛГӨӨН, хоёрдугаар байранд хувийн дугаар 02 Төрбатын Батцэцэг шалгарлаа.

Дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө “Miss Universe 2018” тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар хувийн дугаар 14 Дэлгэржавын ДОЛГИОН шалгарч, энэ оны 12-р сарын 17-нд Тайвань улсад 90 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхтэй болсон юм.

Энд онцгойлон дурдахад, yolo.mn сайтын сэтгүүлч, тэмцээний хамгийн балчир оролцогч Б.Намуун Фото мисс, Нөхөрсөг мисс, Шилдэг ярилцлага, Хүмүүнлэг мисс зэрэг номинацийн шилдэг тавд шалгарсан юм.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

#MissUniverseMongolia