Уран сайхны гимнастикийн АЗИЙН ЦОМЫН АВАРГА шалгаруулах анхдугаар тэмцээн болно


YOLO.mn | YOLO.MN
2018-10-18

Уран сайхны гимнастикийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо 10-р дугаар сарын 26-28-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэхүү “A” зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авсан нь тус спортын хөгжлийг илтгэж буй хэрэг юм. Уг тэмцээн Монгол улсын тамирчдын ур чадвар, чансааг ахиулах, тус спортыг сурталчилан таниулах, баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, өмнө үзүүлж байсан амжилтыг дэлхийн хэмжээнд ахиулна гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дурдахад, yolo.mn вэбсайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа бөгөөд YOLO брэндийн Агула, Эгүлэ дүр энэхүү тэмцээний бэлгэдэл болж буйг дуулгахад таатай байна.

Тэмцээнийг “SPS” спортын төрөлжсөн суваг шууд дамжуулах ба сүүлийн хоёр өдөр нь мөн “MNB” sport сувгаар шууд дамжуулах болно.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Улаанбаатар групп хамтран ажиллаж байгаа бол ерөнхий шүүгчээр Азийн Гимнастикийн Холбооны Уран сайхны гимнастикийн ерөнийлөгч, Узбекистан улсын иргэн Гиозаль Филиппова удирдан явуулах ажээ.

Насны ангилалын хувьд тэмцээн залуучуудын болон насанд хүрэгчдийн ангилалд, ганцаарчилсан ба багийн гэсэн хоёр төрөлд явагдана.

Энэхүү анхдугаар тэмцээнд Ази болон дэлхийд алдартай 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

Үүнд:

  1. Вьетнам
  2. Тайван
  3. ХойдСолонгос
  4. Хонг Конг
  5. Казакстан
  6. Солонгос
  7. Киргизстан
  8. Тайланд
  9. Монгол

МОНГОЛ УЛСААС:

Ганцаарчилсан төрөлд:

  1. ОУХМастер Хашбатын Ундрам /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд шилдэг 15/
  2. Спортын мастер Гансүхийн Номин-Эрдэнэ /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд 5-р байр/
  3. Спортын мастер Сод-Одын Энхжин /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд шилдэг 15/

Багийн төрөлд:

Насанд хүрэгчид

  1. Цогтын Зулзаяа
  2. Эрхэмзулын Элбэрэл
  3. Баярмагнайн Хишигбуян
  4. Баярмагнайн Хишигзаяа
  5. Амгаланбаатарын Номинзул

Залуучуудын төрөлд

  1. Ганбатын Энх-Үжин
  2. Ганболдын Марал
  3. Уртнасангийн Анхилуун
  4. Цолмонгийн Энхжин
  5. Батолдын Хүслэн
  6. Энхтүвшингийн Энхдалай

Уран сайхны гимнастик нь спорт, урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлогтой төрөл юм.

Одоогийн байдлаар Монголд 300 гаруй охид уг спортоор хичээллэж байгаа бөгөөд бид Тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь тус спорт манай оронд эрчимтэй хөгжиж байгаагийн бас нэгэн тод жишээ юм.

МОНГОЛЫН ГИМНАСТИКЧДЫН ГЭРЭЛ ЗУРГААС:

#Sports, #RhythmicGymnastics