Дэлхийн хамгийн аймшигтай, хий үзэгдэл ихтэй, сүнлэг 7 газартай танилц.
Итали улс, Повеглиа арал
Венецийн ойролцоо байрладаг Повеглиа арал нь урьд тахлаар өвчилсөн хүмүүсийг тусгаарлах газар байсан төдийгүй хожим сэтгэцийн эмнэлэг ч болж байжээ. Тэр ч утгаар Италийн хамгийн сүнстэй газруудын нэг гэж үздэг.
Япон улс, Аокигахара ой
Аокигахара нь гэх өтгөн хар ой нь дэлхийд "Амиа хорлогсдын ой" гэдгээрээ нэртэй. Жихүүдэс төрүүлэм түнэр ойд эмгэнэлт үхлүүд ихээр гардаг.
Франц улс, Парисын газар доорх хонгилууд
Парисын гудамжны доор зургаан сая гаруй хүний ясаар бүрхэгдсэн олон километр үргэлжлэх газар доорх хонгилууд бий. Катакомбууд нь хүйтэн уур амьсгалтай бөгөөд зочдод хачирхалтай, хий үзэгдэлтэй нүүр тулж буй мэт айдастай мэдрэмжид бүрэн автуулна
АНУ, Пенсильвани хот зүүн мужийн хорих газар
Нэгэн цагт алдартай шорон байсан Зүүн муж улсын хорих газар нь өдгөө сэтгэл хөдлөм архитектураараа алдартай музей болсон. Тэр ч утгаар аялагчид хөлийн хий чимээ сонсож, танхимуудаар тэнүүчилж буй сүүдэр бүхий дүрсүүдийг хардаг аж.
Энэтхэг улс Бхангарх Форт
Ражастан мужид байрладаг Бхангарх Форт нь Энэтхэгийн хамгийн сүнстэй газруудын нэг. Домогт өгүүлснээр эл цайз хараагдсан гэж үздэг.
Ирланд улс Leap Castle
Leap Castle нь хүчирхийлэл, эмгэнэлт явдал ихээр гасан Италийн сүнслэг цайзуудын нэг юм. Жуулчид "Улаан хувцастай эмэгтэй" -тэй тулгарсан гэх нь бий.
АНУ Калифорниа, Winchester Mystery House
Винчестерийн винтовын хөрөнгийн өв залгамжлагч Сара Винчестерийн барьсан энэхүү өргөн харш нь толгой эргэм дотоод бүтэц, ер бусын шидтэй гэдгээрэй алдартай. Энэ байшинд Винчестерийн бууны суманд амь үрэгдсэн хүмүүсийн хий үзэгдэл байдаг гэж үздэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх