Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байсныг бид эргэн санах хэрэгтэй буй за. Энэ бол хамгийн сүүлийн албан ёсны буюу 2016 оны тоо баримт.
Түлэнхийн шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байдаг. Тэгвэл та болон таны ойр дотны хэн нэгэн түлэгдсэн тохиолдолд та өнөөх л савангаа түрхэн буруу тусламж үзүүлсээр байх уу? Зөв буруу нь үл мэдэгдэх ойлголтуудаас болж наанадаж хэзээ ч үл арилах гүн сорвитой үлдэх нь бий.
Иймээс танд түлэгдсэн үед үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.
ТҮЛЭГДЭЛТИЙН АЮУЛТАЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ
ТҮЛЭГДЭЛТИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ
Түлэгдэлт нь арьсыг хэр зэрэг хамарснаас шалтгаалж 3 зэрэгт ангилагддаг.
Зэрэг |
Арьсны гэмтэл |
Шинж тэмдэг |
1-р зэрэг Өнгөц түлэгдэлт |
Арьсны өнгөц давхарга гэмтэнэ |
Улайна, бага зэрэг хавдана, хорсоно |
2-р зэрэг Хэсэгчилсэн түлэгдэлт |
Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ |
Улайж хавдана, цэврүү үүснэ, өвдөнө |
3-р зэрэг Гүн түлэгдэлт |
Арьсны бүх давхарга гэмтэнэ |
Улайна, хавдана, арьсны өнгө өөрчлөгдөнө |
ТҮЛЭГДЭЛТИЙН ХУВИЙГ ТОГТООХ
Түлэгдэлт хэр зэрэг талбайг хамарснаас шалтгаалж есийн тооны дүрмийг баримтална. Есийн тооны дүрэм гэдэг нь насанд хүрсэн хүний гарын алгыг 1 хувь гэж үзээд түлэгдэлтийн хэмжээг тогтоохыг хэлнэ.
Тайлбар: Хүүхдийн толгой бүхэлдээ 18%, насанд хүрсэн хүний толгой 9%, цээж нуруу тус бүр 18% гэх мэт. Хэрвээ түлэгдэлт хүүхдэд 9%, насанд хүрэгчдэд 15%-аас дээш талбай эзэлбэл түлэгдэлтийн шоконд ордог.
ШИНЖ ТЭМДЭГ
Түлэгдэлтийн үед арьсан дээр илрэх өөрчлөлтүүдээс гадна их хэмжээний талбайг хамарсан тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
!!!АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЗАРЧИМ!!!
ЦАХИЛГААНЫ ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕД
ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭХ ТОХИОЛДЛУУД
!!!АНХААР!!!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх