Селена Гомез алдарт “Louis Vuitton”-ы нүүр царай боллоо


Бабу | YOLO.MN
2016-06-20

Алдарт “Louis Vuitton”-ы тав дахь цувралын буюу шинэ нүүр царайгаар дуучин Селена Гомез тодорлоо.

Тус брэнд компанийн захирал Николас Жескьер өөрийн инстаграм хуудсанд хар үст дуучны үслэг малгай өмсөн, дөрвөлжийн цүнх урдаа барьснаар анх олонд ил болгосон юм. Түүний зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Брюс Вебер хийсэн юм.


Дуучныг тус брэндтэй сүүлийн үед “сүжрээд” байсныг түүний Мэт Гала дээр өмссөн даашинз, "Hands to Myself" дууны клипний агуулга, загварын 7 хоногийн алгасалгүй үздэг байсан зэргээс мэдэж болохоор аж.

Харин “Louis Vuitton”-ы захирал Николасын инстаграм зургийн өмнөхөн дуучин маань түүнтэй авахуулсан, өнгөрсөн 5-р сард гарсан “Vogue Brasil” сэтгүүлийн нүүр зургийг өөрийн инстаграмдаа байршуулсан юм.
 


Сонирхуулахад, тус брэндийн саяхны хамтрагчаар Жейден Смит, Алисия Викандер нар ажиллаж байсан билээ. Харин Селенагийн үслэг малгайтай зургийн тухайд “Louis Vuitton” өвлийн чиг хандлагаа маш эртнээс тодорхойлж байна уу даа хэмээн олонх үзэж байгаа аж.

#Celebrity #Star #Teenagers #SelenaGomez