Өмнөд Солонгост болсон БОДИ-АРТ НААДАМ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-09-24

“Боди-арт” буюу хүний нүцгэн биен дээр зурах урлаг сүүлийн жилд хурдацтай хөгжиж байгаа юм. Ийнхүү энэ урлагийг түгээн дэлгэрүүлэх, энэ урлагийн гайхамшгийг хүмүүст таниулах зорилгоор жил бүр Өмнөд Солонгост олон улсын наадам зохион байгуулдаг уламжлалтай аж.

Өмнөд Солонгосын Дэгү хотод болж өндөрлөсөн энэ жилийн наадамд орон, орны үзэсгэлэнт моделиуд ирж, өөрсдийн биен дээр уран тансаг зураг зуруулжээ.

Дэлхийн өнцөг, булан бүрээс хүрэлцэн ирсэн 61 баг оролцсон бөгөөд уг наадмыг үзэхээр мянга, мянган жуулчид иржээ.

Энэ жилийн наадам “Хайр ба уран зөгнөл” сэдвийн дор явагдсан байна. Наадмын ялагч гайхалтай 10 сая вонн (9000ам.дол), цомын эзэн болдог бол шилдэг модель 1 сая вонны шагналтай юм байна.

 Ингээд та бүхэнд чадварлаг зураачдын ухаанаа шингээн зурсан боди-артын гайхамшгаас сонирхуулъя.

#BodyArt