Улаанбаатар хотын НОМЫН САНГУУД


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-09-09

Зуны хэмнэлээс гарч, сурч боловсрох шаргуу цаг мөчдөө хөл нийлүүлэхэд номын сан таны хамгийн шилдэг туслагч. Очиход ойр, үйлчлүүлэхэд тухтай аль нэг номын сандаа дандаа очсоор хавар гэхэд хоёр дахь гэр тань болсон байх вий. Энд Улаанбаатар хотод байдаг томоохон нийтийн номын сангуудын тухай мэдээллийг хүргэж байна.

НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ, УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САН

Хаяг байршил: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж – 7, АСА Циркийн зүүн хойно
Вэб хуудас: www.pl.ub.gov.mn
Имэйл: mcl-ub@magicnet.mn
Утас: 329950,314385
Цагийн хуваарь:

Даваа-Баасан 09.00-18.00
Бямба, Нямд амарна

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

1. 12-оос бага настай хүүхэд эцэг, эхийн аль нэг буюу асран хамгаалагчийн хамт ирнэ.
2. Хүчинтэй бичиг баримтаа авчирна.
Үүнд: Хүүхэд /эцэг, эх, асран хамгаалагчийн хамт ирнэ/
- төрсний гэрчилгээ
- эцэг эхийн аль нэгний буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- сургуулийн тодорхойлолт

Насанд хүрэгсэд:

- иргэний үнэмлэх
- ажлын газрын үнэмлэх / оюутны үнэмлэх / сургуулийн тодорхойлолт / хорооны тодорхойлолт

Улаанбаатар хотын иргэн биш түр оршин суугч, сурч байгаа иргэд:

- иргэний үнэмлэх
- Улаанбаатар хотод оршин суугаа хаягыг тодорхойлох бичиг баримт

Бүртгэлийн хураамж:

хүүхэд /1-5-р анги/ - 1000₮
хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 1000₮
хүүхэд /6-12анги/ - 2000₮
насанд хүрэгсэд - 5000₮
тэтгэврийн нас - 1000₮

Нэг номын өдрийн түрээс: 300₮


ХУД-ЫН НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ 2-Р НОМЫН САН

Хаяг байршил: Хан-уул дүүргийн үйлчилгээний төвд
Имэйл: ask_library@yahoo.com
Утас: 341885
Цагийн хуваарь:

Даваа-Баасан   09.00-20.00
Бямба, Ням     10.00-19.00 

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Иргэний үнэмлэх төрсний гэрчилгээ
2 хувь цээж зураг

Бүртгэлийн хураамж:

Хүүхэд, Ахмад настан- 2000₮
Насанд хүрэгсэд – 5000₮

Нэг номын өдрийн түрээс: 300₮


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САН

Хаяг байршил: Үндэсний номын сан, Чингисийн өргөн чөлөө-4, Улаанбаатар-210648, Монгол Улс
Вэб: www.nationallibrary.mn
Имэйл: director@nationallibrary.mn
Утас: 323100
Цагийн хуваарь:

Даваа-Баасан  09.00-19.30
Бямба,Ням 09.00-16.30

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:  
1. Их уншлагын танхимд:

  - Иргэний үнэмлэх
  - Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч /
  - Оюутны үнэмлэх /их дээд сургуулийн оюутан /
  - Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт

2. Ерөнхийлөгчийн нэрэмжимт эрдэм шинжилгээний уншлагын танхимд:

  - Иргэний үнэмлэх, магистрийн дипломын хуулбар, хүчин төгөлдөр ажлын үнэмлэх

Уншлагын танхимд хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хамтаар үйлчлүүлнэ.

Бүртгэлийн хураамж: 6000₮


МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН НОМЫН САН

Хаяг байршил: "Шихихутаг" их сургуулийн урд талд, Монгол-Японы төв байр
Вэб: www.japan-center.mn
Имэйл: library@japan-center.mn
Утас: 310879
Цагийн хуваарь:

Даваа-Баасан  10.30-18.00

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Иргэний үнэмлэх/төрсний гэрчилгээ/
Ажлын үнэмлэх/оюутан болон сурагчийн үнэмлэх/

Бүртгэлийн хураамж:

Сурагч- 2000₮
Оюутан-3000₮

Нэг номын өдрийн түрээс: 400₮


ГЕРМАНЫ МЭДЭЭЛЛИЙН НОМЫН САН

(Герман хэл судалдаг, судлах хүсэлтэй хүүхдүүд илүүтэй хэрэг болох байх)

Хаяг байршил: СТӨ-ний зүүн талд Хүүхдийн номын ордон
Имэйл: deutsche.infobib@gmail.com
Утас: 70118333
Цагийн хуваарь:

Даваа-Ням 10.00-18.00

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Насанд хүрэгчид болон оюутнууд

- Иргэний үнэмлэх
- Цээж зураг

Сурагчид

- Төрсний гэрчилгээ/Иргэний үнэмлэх
- Эцэг эх аль нэгний иргэний үнэмлэх
- Цээж зураг

Бүртгэлийн хураамж:

Насанд хүрэгчид болон оюутнууд- 3500₮
Сурагчид-2500₮

Нэг ном түрээслэхэд иргэний үнэмлэхээ номын санд үлдээнэ.


ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН НОМЫН САН

Хаяг байршил: СТӨ-ний дэргэдэх Хүүхдийн номын ордон
Утас: 318258
Цагийн хуваарь:

Ням-Даваа  10.00-18.00
Бусад гарагт 09:00-20:00

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Цээж зураг

Бүртгэлийн хураамж: 3000₮

Карттай бол гэрээр ном түрээслэлт үнэгүй


ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

Хаяг байршил: Соёлын төв өргөө, Хүүхдийн номын ордон
Утас: 70118333
Цагийн хуваарь: Мягмар-Бямба 10.00-18.00, Ням-Даваад амарна.
Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

- Эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх
- Нэг хувь цээж зураг
- Төрсний гэрчилгээ

Бүртгэлийн хураамж: үнэгүй
Ном гэрээр түрээслэхэд: үнэгүй


ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ НОМЫН САН

Хаяг байршил: Тусгаар тогтнолын ордоны 9 давхарт
Цагийн хуваарь:

Даваа-Баасан 09:00-17:00
Бямба, Нямд амарна

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Цээж зураг
Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/

Бүртгэлийн хураамж: 3000₮

Ном гэрээр түрээслэдэггүй


ССМ НОМЫН САН

Хаяг байршил: Баянзүрх дүүрэг, Сүнжин Гранд зочид буудлын дэргэдэх Католик сүмд
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/CCMbook/?fref=ts
Цагийн хуваарь:

Даваа-Баасан 09:00-17:00
Бямба, Нямд амарна

Карт нээлгэхэд шаардлагатай зүйлс:

Цээж зураг
Иргэний үнэмлэх /эсвэл төрсний гэрчилгээ/

Бүртгэлийн хураамж: 500₮

Ном гэрээр түрээслэдэггүй.

#Library