Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн гишүүн Сынри Монголыг өөрийн хамгийн дуртай орноор сонгожээ.
2018 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ туурвиж буй 28 настай дуучин Сынри саяхан “The Great Seungri” нэртэй бие даасан цомгоо гаргаж, Япон орноор аялан тоглолт хийсэн аж.
Мөн түүний саяхан цацсан “1, 2, 3” хэмээх дуу олон хүнд таалагдаж, чартуудад дээгүүр жагсаж чаджээ. Энэ дуу нь Black Pink хамтлагт зориулагдсан байсан ч, эрэгтэй хүнд илүү тохирно гэж үзээд Сынрид өгсөн байна.
Тэрээр “Сынригээс асуух 100 асуулт” хэмээх ярилцлаганд оржээ.
Уг асуултууд нь түүний хувийн амьдрал, уран бүтээл, хамтлаг болон сонирхлынх нь тухай байсан юм. Тухайлбал:
Тэр “12 орноос найзуудтай, тэдэнтэй хамт онгоцноос шүхрээр буухыг хүсдэг. Яагаад гэвэл өмнө нь хэзээ ч тийм зүйл хийж үзэж байгаагүй” гэжээ.
Харин “Таны дуртай орон?” гэж асуухад “МОНГОЛ” гэсэн байна.
Тэрээр энэ онд дуучин Болд болон Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нартай хамт оройн зоог барьсан юм.
Дашрамд сонирхуулахад Сынри “Aori” хэмээх гоймонгийн ресторантай бөгөөд дэлхий даяар 37 салбартай гэнэ шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх