Бид та бүхэндээ АНУ-ын К-12 хөтөлбөрийг Монгол хүүхдүүдийн онцлогт тусган хэрэгжүүлдэг “Шилдэг” бүрэн дунд сургуулийн тухай мэдээлэл хүргэхээр тус сургуулийнхантай уулзаж ярилцлаа.
“Шилдэг” сургуулийн нэгдүгээр ангид англи хэлийг дуу, шүлэг, дүрс таниулах гэх мэт хөгжилтэй тоглоомын тоглоомын аргаар заадаг бөгөөд сурагчдаа бага ангиас нь системтэйгээр бага багаар ахиулж англи хэлийг өндөр түвшинд сургадаг нь төгсөх ангид болон цаашид үүсдэг маш их ачааллаас сэргийлдэг ажээ. Тухайлбал TOEFL шалгалтад тус сургууль зургадугаар ангиас нь бэлдэж эхэлдэг учраас 12-р ангиа төгсөхдөө хүүхдүүд бэлэн болсон байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд багш нар хичээлийн бус цагаар давтлага өгч, бас өөрийнхөө төвшинг ахиулах боломж олгосноор хүүхэд бүр жигд сайн сурлагатай байж чаддаг юм байна.
Ахлах ангид дэвшин суралцах тусмаа математикийн үйлдлүүдийн нэр томьёо нэмэгдэн хүндэрдэг тул хүүхдийн тархинд энэ хичээл англи хэлээр бууж өгдөггүй тохиолдол их. Харин “Шилдэг” сургууль хоёрдугаар ангиас нь математикийг англи хэлээр ордог. Мөн дунд ангиасаа мэдээллийн технологийн хөгжлийг гүнзгийрүүлэн судалж, алгоритм ойлгодог, код бичдэг, бүтээлч сэтгэлгээтэй болгох тал дээр их анхааран ажилладаг нь бидэнд маш их таалагдсан юм.
Ахлах ангидаа эдийн засгийн онол үзэж, сонгох мэргэжлийн чиглэлээр АР хэмээх АНУ-ын их сургуулийн хичээлүүдийг Монголдоо судалж, кредит цагаа тооцуулан, АНУ-д суралцах бэлтгэлээ хангадаг төдийгүй суралцаж байх хугацаандаа TOEFL, SAT, IELTS-ийн өндөр оноог төвөггүй авах боломжоор хангадаг нь энэ сургуулийн сурагчиддаа нээж өгдөг сайхан боломж ажээ.
2018 оны төгсөгч Н.Номингуа: Солонгос хүүхдүүдэд англи хэлний хичээл заасан нь үнэхээр мартагдахааргүй
YOLO: Энэ сургуульд хэдэн жил суралцсан бэ?
- Би арван нэгдүгээр ангидаа анх шилжиж ирж байсан.
YOLO: Өмнө нь сурч байсан сургууль болон “Шилдэг” сургууль хоёрын ялгаатай тал нь юу байв?
-Би маш олон ялгааг олж харсан. Миний хувьд энэ сургуулийг Америк Монголын хамтарсан сургууль гэдэг үүднээс нь анх сонгож байсан. Гэтэл зөвхөн англи хэл талдаа сайн биш, бүр бүхий л хичээлүүд жигд, сонирхол татахуйц байсан.
YOLO: Шинэ хамт олон дунд гэнэт ороход ямар байсан бэ?
-Миний төсөөлж байснаас ч илүү сайхнаар намайг угтаж авсан. Өмнө нь олон хүүхэдтэй сургуульд байсан учраас ч тэр үү, бүрэг талдаа. Тэр болгон өөрийгөө сорьж, тэмцээн уралдаанд оролцдоггүй байсан. Харин энэ сургуульд орсноор би өөрийгөө нээж урьд нь оролдож үзээгүй маш олон шинэ зүйлийг туршиж үзсэн.
YOLO: Жишээлбэл?
-Олны өмнө анх удаа илтгэл тавьж, сургуулийнхаа үйл ажиллагаануудыг англи хэл дээр хөтөлж, дууны тэмцээнд хүртэл оролцсон. Бас сургуулийнхаа “Summer camp” хөтөлбөрт хамрагдаж арван дөрөв хоногийн турш Солонгос улсад газар үзэж маш дурсамжтай цаг хугацааг өнгөрөөснөөс гадна Солонгос хүүхдүүдэд англи хэлний хичээл заасан нь үнэхээр мартагдахааргүй гайхалтай байсан шүү.
YOLO: Сургуулийнхаа тухай яриач. Үнэхээр“шилдэг”-ээ баталж чаддаг уу?
-Чаддаг. Яагаад гэвэл англи хэлний сургалт маш сайн. Америк Монголын хамтарсан сургууль болохоор олон гадаад багштай. Бас бага ангиас нь эхлэн анхан шатны санхүүгийн хичээл орж, улмаар сургуулиа төгсөхдөө эдийн засгийн мэдлэгтэй болж төгсдөг. Мөн унших, ярих, сонсох, бичих, дэлхийн түүх, шинжлэх ухаан гэх мэт хичээл англи хэл дээр ордог. Ахлах ангийнханд зориулж долоо хоног бүр нэг зочин урьж бидэнтэй уулзуулж халуун яриа өрнүүлдэг байсан. Тэдгээр зочдын тавьсан илтгэлүүд миний сэтгэлд хүрч үргэлж урам зориг өгдөг байсан. Мөн багш нар маань их залуу хүмүүс байдаг.
YOLO: Өөрийн гаргасан амжилтаасаа дурдвал?
-Энэ сургуульд элссэнээс хойш би илтгэж сурч нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 20, Global Youth entrepreneurship 2017 олон улсын тэмцээний Монголын шилдэг дөрвөн багийн нэг болсон. Мөн АНУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Girls STEM entrepreneurship camp 2017-д амжилттай хамрагдсан. Бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохиогддог дууны тэмцээнд найзтайгаа цуг оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Харин сургуулиа 3.8 голч дүнтэй төгссөн.
Н.Наран-Учралт: Англи хэл чинь маш сайжирсан байна гэж аав, ээж минь хэлсэн
Намайг Н.Наран-учралт гэдэг энэ жил есдүгээр ангид орно. Би хоёрдугаар ангиасаа эхэлж төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Уг сонирхлыг маань манай сургуулийн хөгжмийн багш их ойлгож дэмжиж үргэлж урам өгдөг. Тийм ч болохоор ч тэр үү өнгөрсөн оны зургаан сард Япон улсад зохион байгуулагдсан Олон улсын наадамд амжилттай оролцож алтан медаль, цомын эзэн болсон. Би Японд энэ тэмцээнд оролцож байх хугацаандаа англиар бусадтай төвөггүй ойлголцож ярилцаж байсан. Өмнө нь улсын сургуульд сурдаг байснаа бодвол англи хэл чинь маш сайжирсан байна гэж аав, ээж минь хэлсэн. Үүндээ урамшиж улам сайн сурна гэж бодож байгаа.
О.Хүслэн: Намайг гадаадад төрж өссөнийг ангийнхан болон багш нар минь ойлгож тусалсан
Миний нэрийг О.Хүслэн гэдэг. Би АНУ-д төрсөн. Тэгээд гэр бүлээрээ Австралид амьдарч байгаад Монголдоо ирсэн. Гадаадад төрж өссөн болохоор Монгол хэлээрээ сайн ярьж чаддаггүй байлаа.
Ингээд энд ирсэн жилээ би “Шилдэг” бүрэн дунд сургуульд тавдугаар ангид элсэн орсон юм. Монголоор сайн ярьж чадахгүй болохоор шинэ ангийнхан, бас багш нартайгаа яаж ойлголцоно доо гэж жаахан санаа зовж байв.
Гэтэл сургуульдаа орж ирээд бодол минь шууд л өөрчлөгдсөн. Учир нь их олон гадаад багштай, бас ангийнхан минь бүгд англиар сайн ярьж байсан.
Намайг гадаадад төрж өссөнийг ангийнхан болон багш нар минь ойлгож Монголоороо сайн ярьдаг болоход минь их тусалсан.
Б.Болортуяа: Сургуулийнхаа “Summer camp” хөтөлбөрт хамрагдаж мартагдахааргүй дурсамжтай боллоо
Намайг Б.Болортуяа гэдэг. Би зургадугаар ангиасаа “Шилдэг” сургуульд элссэн. Энэ жил есдүгээр ангид орно. Сургуулийнхаа “Summer camp” хөтөлбөрт хамрагдаж зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 20-ны хооронд АНУ-д англи хэлний сургалтанд сууж, бас аялсан. Өглөө 9-12 цагийн хооронд англи хэлний хичээлдээ сууж, хичээлийнхээ дараа Диснэйлэндээр аялах, боулинг тоглох гэх мэт өдөр бүр өөр өөр шинэ сонирхолтой зүйлсийг хийж мартагдахааргүй дурсамжтай болоод буцаж ирсэн.
Ц.Хулан: Хамгийн гоё нь бүх багш нар хүүхэд тус бүртэй тулж ажилладаг
Би энэ жил “Шилдэг” сургуулийн 12-р ангид орно. Манай сургуульд суралцсанаар AP болон SAT-ын шалгалтад бэлдэх боломжтой. Би уг шалгалтуудыг өгч SAT-ийн 1400, AP-ийн 4 оноо тус тус авсан. Мөн "EDEX Scholarship English Olympiad 2018"-д оролцон нэгдүгээр байр эзэлсэн. Сургууль маань сурч боловсрох хүсэл тэмүүлэл, ирээдүйн зорилгод минь чиглүүлэгч нь болж өгдөг. Хамгийн гоё нь бүх багш нар хүүхэд тус бүртэй тулж ажилладаг. Ангийн минь уур амьсгал маш эерэг. Ирээдүйд би инженер мэргэжлээр суралцана гэж шийдсэн байгаа.
2018 оны төгсөгч А.Жавхлан: Би илүү нээлттэй болж, Америк хүмүүстэй харилцаж сурсан
YOLO: Сургуулийнхаа шилдэг төгсөгч болж амжилттай төгссөнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
YOLO: Ямар чиглэлээр үргэлжлүүлэн суралцах гэж байна?
-Хараахан мэргэжлээ сонгоогүй байгаа. Жилийн чөлөө /GAP year/ авах гэж байгаа. Гэхдээ би хэл шинжлэл талдаа илүү сонирхолтой. “Шилдэг” сургуулийнхаа хамт олноос холдоно гэхээр нэг л сонин санагдаад байгаа.
YOLO: Сургуульдаа их хайртай бололтой?
-Тийм ээ. Манай ангийнхан бүгдээрээ их нөхөрсөг, хичээнгүй. Ангид дотно уур амьсгал байнга байдаг. Багш нар маань их олон боломжуудыг бидний өмнө нээж өгдөг. Би илүү нээлттэй болж, Америк хүмүүстэй харилцаж сурсан. Мөн цагаа төлөвлөх, өөртөө итгэлтэй байх гэх олон зүйлсийг сургууль, хамт олноосоо суралцсан. Өмнөх сургууль маань улсын сургууль байсан болохоор биеэ дааж хэлээ давтдаг байсан бол “Шилдэг” сургуульд багш нарын туслалцааг их авсан.
YOLO: Суралцаж байх хугацаандаа гаргасан амжилтаасаа бидэнтэй хуваалцаач?
-Улсын англи хэлний гүнзгий төвшний олимпиадад 1-р байр. Нийслэлийн англи хэлний олимпиадад 3-р байр. Дүүргийн англи хэлний олимпиадад 1-р байр. EdEx англи хэлний олимпиадад 3-р байр, “Хобби” сургуулийн англи хэлний олимпиадад 1-р байр тус тус эзэлсэн. Мөн Нийслэлийн шилдэг сурагч болж байсан.
Америк Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://shildeg.edu.mn/ сайтаар зочлоорой.
Шинэ зууны “Шилдэг”-үүдийг бид төрүүлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх